Баясалмаа
Love yourself
Monday, March 22, 2021
Friday, January 1, 2021
Яагаад иога?
Хүмүүс надаас их асуудаг асуултуудын нэг нь энэ билээ.
Яагаад иога хийх ёстой вэ гэдэг асуулттай их тулгардаг. Өөрөө яагаад иога хийх
болсон бэ гэж асуудаг. Энэ асуултын хариулт миний хувийн амьдралтай зайлшгүй
холбогдоно. Сүүлийн үед тоймгүй их яригдаад байгаа иога бясалгалын талаар 10
жилийн өмнө надад ямар ч ойлголт байгаагүй. Би дасгал хөдөлгөөн огт хийдэггүй
байлаа. Өөрийгөө дажгүй бие хаатай гэж тэрүүхэндээ тоож явдаг байсан үедээ би
иогатай учирсан. Гэхдээ хамгийн түрүүнд иога хийх болсон шалтгаан минь эрүүл
мэндтэй минь шууд холбоотой. 10 жилийн өмнө авто осолд ороод үхэх сэхэхийн зааг
дээр эмнэлэгт хүргэгдэж байхдаа амьдрал ингээд дуусах юм шиг санагдаж байлаа.
Тухайн үед юу болоод байгааг ч ойлгох тэнхэлгүй эмнэлэгт өнгөрүүлсэн өдрүүдийн
ард эсэн мэнд гараад энэ зэрэгтэй байгаадаа одоо ч ямар нэгэн хүчинд талархаж,
буян заяа нь түшсэн юм болов уу гэж боддог. Яг тэр өдрөөс хойш толгойн өвчин
намайг өдөр бүр зовоож, өвчин намдаах эмээр амьдрахаас өөр аргагүй байдалд
хүргэсэн. Үүнээс өөр гарц байдаг гэж мэддэггүй надад өвчнөө намдааж л байвал
хамаагүй гэсэн бодолтой эмийг ус шиг хэрэглэсэн. Харин аз завшаанаар бясалгал
болон иогийг ачтай хайртай хүмүүсийнхээ ачаар мэдэж аваад хийж эхэлсэн цагаас
миний амьдралд гэрэл гэгээ, итгэл найдвар асаж эхэлсэн нь гайхамшигтай. Эхэндээ
зөвхөн өөрийн эрүүл мэндэд зориулан иога хийж, ослын дараах сэтгэлзүйн гэмтлээс салахын тулд бясалгал хийж байсан бол яваандаа үр ашгийг нь мэдээд
олон хүн мэдээсэй, хүртээсэй гэдэг бодол эргэлдэх боллоо. Хүмүүст зөвлөхөд ямар нэг бэртэл гэмтэл тухайн үедээ эдгэсэн мэт боловч ардаа
хор хөнөөлтэй. Ялангуяа манайд ослын дараах сэтгэл засал гэдэг ойлголт
байдаггүй. Гэтэл хүний сэтгэлзүй гэмтэхдээ амархан. Бага насандаа болон өсвөр
насанд л сэтгэл санаа гэмтдэг гэж үздэг бол ямар нэг амьдралын цочир үйл
явдлын дараа сэтгэл санааны засал чухал гэдгийг бид мэддэггүй. Тийм ч учраас
ослын дараах сэтгэлзүйн сэргээн засах үйлийг хийж, мэргэжлийн сэтгэл судлаач
дээр очих, тайвшрал, бясалгалыг хийж сурах нь зөв гэж зөвлөх байна. Өөрийн
туршлага дээрээс хэлэхэд би ослын дараа
тайван унтаж чадахаа болиод хар дарж, орилж сэрдэг байлаа. Цочиж сэрэх, айдаст
автах, машинд сууж явж чадахаа больсон гээд сэтгэлзүйн том асуудалтай тулгарсан
юм. Үүнийг би иога, бясалгалын хүчээр танин мэдэж, ойлгож, засаж чадсан. Мэдээж
мэргэжлийн олон сэтгэл судлаачид, засалчид байдаг боловч эхлээд өөрийгөө юунаас
болоод ийм байдалд орсоноо мэдэж авах нь чухал шүү. Ийнхүү цаашаа ахилаа. Ээжийгээ ч иога, бясалгалд татан орууллаа. Ээж
маань надаас илүү сахилга баттай бясалгагч хүн. Ээжээрээ бахархахгүй байх
аргагүй. Ингээд өөрийгөө эрүүл амьдрахад сургаж чадсан хүн бусдад энэ талаар заах
хүсэл маань нэг л өдөр биеллээ олж иогийн багш болсоноор олон хүнд сайн сайхныг
түгээх хүсэл маань биелж эхэллээ.
Сүүлийн хэдэн жил иогийн багшаар тасралтгүй ажиллаж,
випашяна бясалгалыг шамдан хийдэг болсон нь миний эрүүл мэнд төдийгүй, сэтгэл
санаанд гүн гүнзгий нөлөөлсөн. Иога гэхээр хүмүүст уян налархай нугарсан хүмүүс
сэтгэлд нь хамгийн түрүүнд буудаг: Гэвч үүний хамгийн үнэт нандин чанар бол
эрүүл саруул амьдрах, эд эсээрээ залуужих увидас гэдгийг ойлгуулахыг хүсдэг. Иога
гэдэг өөрөө дотроо дуусашгүй арвин далай мэт мэдлэг агуулдаг. Та үүнээс дуслыг
нь л амьдралдаа хэрэгжүүлж эхэлчихвэл амтыг нь танина. За ингээд би өөрөө иога
хийгээд зогсохгүй өрөөлийг ч хийлгэдэг боллоо. Гэтэл би өөрөө илүү хөгжих том
даваатай тулгарч эхэлсэн. Учир нь би хүнд эрдэм заах болж эхэллээ. Мэдэхгүй
зүйлээ мэддэг мэт заахаас зайлсхийдэг над мэтэд иогийн багш гэдэг асар хүнд
ажил гэдгийг багш болоод мэдэрсэн. Тиймээс иогийн ухааныг бусдад түгээдэг багш
өдөр бүр өөрийгөө хөгжүүлж, илүү ихийг сурч, боловсорч байх үүрэг хүлээж
эхэлдэг. Тиймээс та ч бас багшаа сонгохдоо мэдлэг боловсрол, мэдсэн сурсаныг нь
ялгаж, салгаж, эргэцүүлж байж очиж заалгаарай. Бид хүүхдээ сайн сургуульд өгөх
гэж хичээдэг. Харин өөрсдийгөө хэр сайн боловсруулж чаддаг билээ гэдгийг бас
бодож үзэх нь чухал шүү. Тасралтгүй өөрийгөө боловсруулдаг хүн танд ч бас сайн
багш болж чадна. Өнөөдрөөрөө сэтгэдэг хүнд өдрийн хоолноос өөр юу ч бодогдохгүй
байх нь ойлгомжтой. Тиймээс та иога хийхээр шийдсэн бол хамгийн түрүүнд таны
хийх ёстой алхам бол багшаа сонгох юм. Эрдэм сурахад оройтохгүй ч цэгцтэй
сурахад учир бий. Түүнийг заах багшид учир бүр их бий. Замбараагүй их мэдээлэл
дунд та хаанаас нь хэнийг сонгохоо мэдэхгүй самгардах тохиолдол гардаг бол
эхлээд багшийн туршлага, толгойн дахь мэдлэгийг харгалзан үзэж сонголтоо
хийгээрэй. Та өнгөрсөн хугацаанд алдсан боломжоо тоолох биш өнөөдөр олж авах
боломжийг бүү алдаарай. Иога, бясалгал бол зөв амьдралын хэв маягийг өөртөө
хэвшүүлэх ухаан юм шүү.
Танд амжилт хүсье.
Sunday, December 27, 2020
Thursday, May 16, 2019
Monday, December 17, 2018
Өөрөөрөө байх
Monday, October 22, 2018
Эмээ өвөө нар минь
Хайрт өвөө Мангал, Сугар, эмээ Янжмаа, Гэрэл нартаа зориулан дурсгал бичив.
Охин Баясалмаа
Monday, October 26, 2015
Венера мандаж байна
Гаднаас нь харахад Лопезийн амжилтыг тодорхойлох зүйлүүдийн нэг бол түүний хүсэл тэмүүлэлээр дүүрэн солиорсон мэт шургуу хөдөлмөр гэж хэлж болно. Дөнгөж дэлгэцийн сериалуудад тоглож олны анхааралд ороод байсан тэрээр сэргэлэн авхаалжтай Selena болон Out of sight -д бүтээсэн дүрүүдээрээ өндөр шагнал хүртсэн. Тэрээр мөн Мадонна шиг томоохон хэмжээний бүжгийн кареерийг бий болгож нүд унагамаар тачаангуй клипүүд болон хип хоп төрлийн найз залуутай болсон. Мединагийн тавилтаар Женнифер Нью Иоркийн гудамжаар Паффитай алхах дур булаам хип хоп, поп од болсон. Жло гэх дүрийг бий болгож ар араас нь хит дуунууд гаргасаны дараагаар солиормоор хөдөлмөрч маань явсаар л байсан. Ойр ойрхон үнэртэй уснууд гаргаж, баталгаатай гэрээнүүд, эхний загварын цуглуулга ( амжилт олоогүй ) инээдмийн романтик киноны жагсаалтууд. Женнифер Лопез сайн, муу аль нь ч байсан орчин үеийн оддын дүр төрхийг эвдсэн. Гудамжны өхөөрдөм хоч болон олны дунд тархсан Беннифер гэх нэрийг мартаж үз. ЖЛо бол супер оддын хүрч болох өндөр боломжийг өргөсгөсөн. Дэлхийн хэмжээний нүүр царай.
Эдгээрээс гадна: Түүний олон төсөл төлөвлөгөөний хамгийн шилдэгүүдээс дурдвал:
Gillette, Fiat болон L'Oreal Paris-ийн нүүр царай болсон.
Ихрүүд Лопезийн кареерийг удаашруулаагүй ч тэд түүнд шинэ ирээдүйн төлөвлөгөөг өгсөн гэдгийг хараад ойлгох болно. "Миний хүүхдүүд надад миний хаана байж тэдэнд юу зориулах ёстой тэр бүгдийг өгсөн, Мэдээж эцэг эхчүүд бүгдийг зөв хийдэггүй. Чи хичнээн сайн байх гэж өөрийнхөөрөө чармайхад эвгүй зүйлс тохиолдох үе байдаг хэдий ч энэ нь эцэстээ сайн үр дүн авчирдаг. Энэ нь чамайг алхам бүртээ илүү мундаг, хөгжсөн, ухамсартай байхыг шаарддаг нь гайхамшигтай мэдрэмж юм. Гэвч энэ нь бас агуу их ачааг чамд үүрүүлсэнээр эмэгтэй хүн өөрийгөө буруутай мэт боддог".
Лопез одоо 42 настай хэдий ч тэр насны талаар ярихад огтхон ч дургуйцэхгүй байлаа. (Би өөрийгөө хөгширсөн гэж боддоггүй. Би өөрийгөө хөгшин харагддаг ч гэж боддоггүй. Би урьд нь ямар байсан яг тэр хэвээрээ байгаа ) Мэдээж би тэр хоёрын насны зөрүүний талаар дурдахыг хүссэнгүй. Мединагийн хэлсэнээр тэр өөрийн харилцаандаа хайхрамжгүй ханддаг. Чөтгөр гэж би 42-той байж 24-тэй найз залуутай. Яагаад? Бид энэ талаар өчигдөр ярилцсан. Тэр надад "Бенни энэ бол насны ялгаа биш юм. Би өөрийнхөө мэдэрч байгаа харилцааг л бий болгосон болохоос надад шаардлагатай байгаа тэр зүйлийг бий болгоогүй. Би нээлттэй хүн. Хэн нэгэн энэ харилцаанд орж ирсэн л бол няцахгүйгээр үр өгөөжөө өгч намайг мэдэрч байна гэсэн үг" гэж хэлсэн. Мединагийн хувьд Лопезийн дууны бичлэгт яг ганцхан эхнэртэй хүн шиг өөрийн бүхий л анхаарлыг хандуулдаг.
"Би түүнийг өөртөө цаг гаргаасай гэж хүсдэг. Түүий араас донтож, дагаж мөшгидөг биш зөвхөн түүнд зориулагдсан жинхэнэ хүнтэй учраасай гэж үргэлж хүсдэг. Донтолт нь харилцаа болж суларсан тохиолдолд заримдаа түүний жинхэнэ учир утгатай харилцааны эрч хүчийг нь сулруулчихдаг бас тэр хэзээ ч хагас анхаарал хандуулдаг хүн биш юм. Тэр өөрийн ажил, амьдрал, харилцаанд анхаарлаа хандуулахдаа бүхнээ зориулчихдаг. Би түүнд хэлж байгаагүй зүйлээ чамд яриад байгаа юм биш. Миний бодлоор түүнийг хохироодог зүйл нь тэр өөртөө хамаатай хүмүүсийг өөрчлөгдөнө гэж маш их итгэдэг явдал юм.
Долоон жилийн өмнө Vogue сэтгүүлийн зураг авалтан дээр Антони зураг авалтын өдрүүдийн турш тэрүүгээр эргэлдэж шар айраг ууж, тамхи татаж байсан. Лопез архи хэрэглэдэггүй гэдгийг хүн бүр мэднэ. Яаж энэ бүхэн тохирдог байнаа гэж би тухайн үед бодож байлаа. Тэр үеийг би Лопезд сануулахад тэр огцом гэгч нь "Марк одоо ч хэвээрээ. Хар л даа. Бид тэр тал дээр эсрэг тэсрэг хүмүүс. Би эрчүүд нь шар айраг ууж, тамхи татаж, эмэгтэйчүүд нь хэрэглэдэггүй тийм орчинд өссөн. Гэхдээ эдгээр зүйлүүд тийм том асуудал биш. Тэнд өөр чухал зүйл байсан. Жижиг сажиг зүйлүүдийг үл хайхрана гэдэг үнэхээр харамсалтай. Гэхдээ бид одоо ч үргэлжлүүлсээр л байна. Энэ нь сэтгэл эмзэглүүлэм заримдаа маш бэрх. Бид одоо ч найзууд бас эцэг эх хэвээрээ үлдсэн. Гэхдээ үүнд хугацаа шаардагдана" гэж хэлээд тэрээр бодолхийлсэнээ "Энэ мэдээж хэцүү гэхдээ ихэнхи тохиолдолд би өөрийгөө эдгээрийг тэвчиж чаддагтаа бахархдаг. Би үнэхээр даван туулдаг. Бид хоёр хүүхдүүддээ зориулж чадах бүх зүйлээ хийхийг хичээж байна. Чи өнөөдөр Еллен-ий шоун дээр юу харсан бэ? Гэр бүл салалттайгаа хамт бүх сэтгэлийн шарх, шаналалаас гадна энэ бол маш хүндэтгэлтэй явдал байсан. Энэ бол насанд хүрсэн хүмүүсийн асуудал. Энэ үнэхээр насанд хүрч том болсон явдал юм.
Гэнэт Лопез урагш бөхийгөөд надад хуруун дах бөгжөө үзүүлэв. Түүнийг Маркаас гэр бүлээ цуцлуулсаны дараа хэн нэгэн түүнд энэ бөгжийг "хамгийн түрүүнд өөрийгөө хайрлахыг" сануулж өгчээ. "Мэдээж үүн дээр алмазаар тойруулан Би өөртөө хайртай" гэж бичсэн байгаа. Энэ хэтэрхий бардам сонсогдож байж магадгүй. Гэхдээ огтхон ч тийм биш. Хэрвээ чи өөрийгөө хайрлахгүй бол бусдыг хайрлаж чадахгүй. Эмэгтэй хүмүүсийн хувьд бид үүнийг мартчихдаг. Бидний хүсдэг зүйл бол аз жаргалтай, аюулгүй байх, бусад хүн чамайг ойлгож байх. Гэхдээ чи энэ бүхнийг чамд зориулах хэн нэгнийг хайж олж чадахгүй. Чи одоо дотроо тэгэлгүй дээ би өөрийгөө хайрладаг. Мэдээж надад өөртөө итгэх итгэл байгаа гэж бодож байгаа. Гэвч чи өөрийгөө анхааралтай ажиглавал бусдад ханддаг шигээ өөртөө ханддаггүйгээ ойлгоно. Хэрвээ хүмүүс чиний хүсэж байгаа шиг чамайг хайрлаж, ойлгож чадахгүй байгаа бол энэ тэдний буруу биш. Энэ бол чиний өөрийн буруу" хэмээн тэр хэлэв.
Америкйн шүтээний гол зугаатай хэсгүүдийн нэг бол Лопез юу өмссөн байгааг харах нь бусад чухал хэсгүүдээс ч илүү анхаарал татдаг. Энэ хэсгийн нэг чухал нь Лопезийн гоо үзэсгэлэнг дэлхий даяар харуулж залуусыг манаруулан бяцхан өрсөлдөөн бий болгодогт байгаа юм. Би түүнээс энэ нь чамайг залхаадаг уу? гэж асуухад тэр "Би тоодоггүй" гээд өнөөх л чанга хөгжилтэй инээдэгээрээ инээж "Энэ чинь муу зүйл биш шүү дээ. Хэрвээ хэн нэгэн надад сайхан харагдаж байна гэж хэлвэл би бусад эмэгтэйчүүдийн л адил тааламжтай хүлээж авна" гэв. Америкийн шүтээний бас нэг үзүүштэй хэсэг бол гурван шүүгчийн хоорондох уялдаа холбоо. "Би тэдэнд үнэхээр хайртай. Би зүүн гар талруугаа хараад дараа нь баруун гар талруугаа хараад тэгээд инээмсэглэдэг, илч дулааныг мэдэрдэг. Энэ бол тааламжтай мэдрэмж."
Стивен Тайлор үүнийг бага зэрэг хэтрүүлж хүлээж авдаг. "Женниферийн ойр орчимд байхад тэр намайг алмайруулдаг. Гурван шүүгч гурвуулаа алдаж, цохилтонд орж, амьсгааддаг. Миний бодлоор бид эхнээсээ бие биедээ дур татагдсан. татагдсаар ч байх болно. Олон эрүүл дур татагдалт тэнд болдог. Гэхдээ энэ бүхнээс хамгийн чухал нь бидий хөгжим, бид хөгжмийн талаар юу мэддэг эсэх юм. Женнифер бол альфа эмэгтэй. Тэр итгэл үнэмшилээр дүүрэн байж, найвдар төрүүлж, эрч хүчтэй хүрч ирсэн. Үүний үр дүнд Америкчууд түүнд хайртай болсон.
Америкийн шүтээнд ажиллах нь эрсдэлтэй алхам байсан гэвч Лопез түүнд ямар нэг шинэлэг зүйл байгаагаа энд харуулж давуу байдлаа гаргаж чадна гэдэгтээ огтхон ч эргэлзээгүй. "Би хөгжмийн салбарт олон жил болсон. Би сонгон шалгаруулалт гэж юу болохыг мэдэхээс гадна, үзүүлэн тоглолт, хөгжим бичих, бичлэгт орох болон аялан тоглолтын талаар мэднэ. Гэхдээ чамд гэж хэлэхэд хэн ч энэ талаар цухуйлгадаггүй."
Хамгийн том гэнэтийн бэлэг бол үзэгчид түүнийг ийм энхрий ялдам гэж мэддэггүй байсан явдал юм. "Хамгийн тэнэг нь өдийг хүртэл бүх хүмүүс миний зан араншинг маш сайн мэддэг гэж би боддог байсан. Гэвч хэн ч мэддэггүй байжээ. Тиймээс энэ бүхэн үнэхээр сайхан мэдрэмж төрүүлж байна. Учир нь хүмүүс миний жинхэнэ хэн болохыг мэдэж авсан."
Тэгэхээр тэр олж мэдсэн шинэ хайр татам дүр төрхөөрөө юу хийх гэж байгаа вэ? Мэдээж түүний шинэ гаргасан "Хайр?" цомгийн талаар ярихад энэ нь түүний урьд өмнөх амжилтуудын хэмжээнд хүрээгүй. (Түүний хөгжмийн кареертаа хийхийг хүсэж буй нэг өөрчлөлт бол клубын охин ЖЛо дүр төрхөөсөө ахих ) Сайн кинонд зөв дүрээ сонгохоос эхлээд тэр анх эхэлсэн гарааруугаа буцаж очихыг хүсэж буй нь гарцаагүй. Эхлээд тэр түүний сүүлд тоглосон чухам чавх уу сум уу гэдгийг харуулах "Та хүлээлтээс юу хүсэж болох вэ?" кинонд бүтээсэн дүрдээ тийм ч сэтгэл хангалуун бус байсан. Алдартай туужаас сэдэвлэн найруулагч Кирк Жонес-ийн бүтээл олон оддыг оролцуулсан энэхүү кино нь Холливууд дахь сүүлийн үеийн алдааны тод жишээ гэж хэлж болно. Миний хувьд Шекспирийн Махбетийн хэсгийг санагдуулам энэ кино бол хөгжим болон уур хилэн гэх ямар ч утгыг илэрхийлээгүй. (Энэхүү кинонд Лопез хүүхэд гаргаж чаддаггүй эмэгтэйн дүрийг бүтээж нөхөртэйгээ Этиоп улсаас хэрхэн хүүхэд өргөж авч байгаа нь энэ киноны цөөн хэдэн сайхан хэсгийн нэг юм )
Лопез энэ киноны дараа найруулагч Тэйлор Хакфордийн бүтээл "Паркер" кинонд тоглохоор зөвшөөрсөн нь ирэх 10-н сард нээлтээ хийнэ. Гэр бүл салалтаасаа хойш түүний өнгөрсөн зун хийсэн ажлууд бол энэ. "Надад ажил хийх нь маш хэцүү байсан. Гэвч би өдөр бүр шаналал гутралаа үл хайхран зураг авалтанд орж байсан. Ингэж ажиллах нь ч надад тус болсон. " гэж тэрээр ярьлаа.
"Офицер ба Жентельмэн" болон бүх цаг үеийн хамгийн алдартай кинонуудын нэг болох "Долорес Глэйборн" киноны найруулагч Хакфорд киноныхоо жүжигчидээс гайхамшигтай жүжиглэлтийг гаргуулж чаддаг. Тэрээр 14 жилийн өмнө Лопезийг Стивен Содэрбэргийн найруулсан "Овоо хараанаас гадуур" кинонд Жорж Клунитэй тоглосоныг үзсэнээс хойш түүний шүтэн бишрэгч болсон бөгөөд түүнд тохирох ямар нэг бүтээл хийхийг мөрөөддөг байжээ. Ингээд тэр Лопезд зориулж хэзээ ч бууж өгдөггүй орчин үеийн Кармены дүр бодож олжээ.
Паркер хэмээх онц сонирхолтой кино нь Доналд Е-ийн зохиолоос сэдэвлэсэн. Өмнөд эргийн сериалуудад тулгуурлаж бичсэн Ричард Старк урсгалын энэхүү кино нь ёс суртахууны хатуухан дэглэмтэй мэргэжлийн алуурчин мөн Лопезийн хувьд 40 хүрч байгаа Палм Бийч дэх үл хөдлөх хөрөнгийн мэргэжилтэн дөнгөж нөхрөөсөө салсан бүсгүй хулгайчийн дүрийг бүтээсэн Жнсон Стэтхамтай хэрхэн нэг баг болж байгааг харуулдаг. Түүний дүрийнхээ талаар ярихыг нь сонсоход түүний төрөлхийн зан чанар хурцаар илэрсэн мэт сэтгэгдэл төрж байлаа. "Лэсли бол амьдралынхаа хамгийн хүнд үед явж байгаа. Тэр гэрлээд хэдэн жил болсон. Тэрээр өөрийнхөө хотод давгүй нэр хүндтэй бүсгүй байсан. Гэвч хэдэн жилийн дараа тэр ээжтэйгээ хамт амьдардаг болж ямар ч гэрэл гэгээтэй, шинэлэг зүйл үгүй болсон. Тэр гарах гарцгүй болсон мэт. Гэвч эцэст нь энэ бүхэн өөрөөр эргэж тэр ямар нэг зүйлийг өөрчлөхийн тулд юу ч хийхээс буцахгүй болдог. Та нар түүнийг хэзээ ч бууж өгөхгүй болохыг харна. Мухардлаас гарахын тулд, оюун санаагаа аврахын тулд тэр юу ч хийхээс буцахгүй. Ийм л дүрийг би бүтээсэн."
Хакфордыг харахад тэр бүр биширсэн байлаа. "Би тоглож хэлээгүй шүү. Энэ эмэгтэй үнэхээр жүжиглэж чаддаг. Сүүлийн хэдэн жил тэр голдуу романтик инээдмийн кинонд тоглосон. Энэ бол мэдээж авъяас гэхдээ драмын жүжигчиний хувьд тэр гайхалтай цохилт үзүүлдэг. Тэрээр дүр солигдохыг гярхай мэдэрч нарийн ялгааг хэрхэн гаргаж харуулахаа мэддэг. Би гайхшран, зүрх догдолж түүнийг энэ бүхнийг чадна гэж бодож байсан. Өөрийн гэсэн дүрээ бүтээсэн нь Лопезийг дахин сэргээсэн мэт байлаа. "Би өөрийн тоглосон зарим кинонуудаараа бахархдаг. Харин зарим тоглосон кинонууд минь тийм ч сайн байгаагүй. Гэхдээ би одоо амьдралынхаа хамгийн сайхан үе дээр ирчихсэн шүдээ хүртэл "дүрж" бүтээх зөв дүрээ олж тоглохыг хүлээж байна. Зүгээр л бусдад зориулан хийж байхын оронд мэдээж би маш тэвчээртэй байх хэрэгтэй. Тийм цаг ирнэ гэдгийг би мэдэж байна."
Женнифер Лопезийг харахад 20 настай үеийнх шигээ танд санагдах боловч тэр үнэхээр амьдралынхаа шинэ, боловсорсон үе дээр ирсэн гэдэг нь ойлгомжтой байлаа. Хакфордын хэлсэнээр "Би түүнээс юу мэдэрсэн бэ гэвэл тэр бол эмэгтэй хүн. Тэр бол хамгийн гүнээс нэг цэгийг атгаж гаргаж ирдэг. Тэр бол гайхамшигтай эх хүн бөгөөд тэр хүүхдүүддээ маш их анхаарал хандуулдаг. Гэвч түүний гүнд ямар нэг гуниг хурсан санагддаг. Түүний өнгөрсөн амьдралын уналт сэргэлт болон хувийн амьдралынх нь хүнд бэрх мөчүүд түүнд оршсоор байдаг. Гэхдээ энэ бүхнээс ч илүү ямар ч тэнцвэргүй байдал түүний эсрэг байлаа ч гэсэн тэр хэзээ ч бууж өгөхгүй. Миний бодлоор тэр бол драмын дүрүүдийн туршлагаараа олон хүмүүсийг алмайруулж чадах чадвартай."
Орчуулсан Л.Баясалмаа (Vogue magazine 2012.April )