Дээд талын зурагт Лас Вегаст болох Billboard Music Awards-д Live it up дуугаа дуулах бэлтгэлээ хийж байгаа нь
Гаднаас нь харахад Женнифер Лопезийн амьдрал ер бусын сайхан бас маш завгүй. Харин Космо сэтгүүл түүний амьдралын дотор орж тэрээр хэрхэн энэ бүхнийг амжуулж бүтээдгийг мэдэхийг хүссэн юм.
Лондонд болсон Chime for Change тоглолтын сургуулилт
Салхи сэвэлзсэн Манхеттаны дээвэр дор бөөгнөрсөн олон Женнифер Лопезийг хүлээж байлаа. Тэд сэтгэл догдолсон бас үймэлдсэн янзтай. Шөрмөслөг бие хамгаалагчид хоорондоо хяналтын яригчаар харилцана. Хуучин жинстэй телевизийнхэн эргэн тойрон холхино. Лопез замын бөглөрөлд түгжрэн Кохл хувцас загварын хаврын нээлтэнд оролцохоор ирж яваа. Гялалзсан мөнгөн өлгүүрт: пластиктай хуниастай ханцуйгүй цамц, том төмөр тоногтой гар цүнх гээд бүх хувцасыг өлгөжээ. Гэнэт цугларсан олон урагш хуйларлаа. Женнифер! Тэрээр хар бэхэн өнгийн бие барьсан, хүзүүгээрээ уяатай өмдөн бошинз ( мэдээж Кохл загварынх ) болон хар зузаан ултай , өсгийтэй гутал өмсөж мөн цайвар ягаан өнгөөр уруулаа буджээ. Тэнд байсан нэгэн түүний хувцасыг магтаж үг хэлэхэд ЖЛо: "Би комбинзон хувцсанд хүүхэд байхаасаа дуртай" гэж хариулав. Тэр найрсаг бас хөгжилтэй бөгөөд эргэн тойронд нь болж буй үймэлдсэн хүмүүсийн дэргэд харьцангуй тайван байгаа нь намайг гайхшруулж байлаа. ЖЛо хэд хэдэн телевизед ярилцлага өгөөд надруу дөхөж өлгүүрт юу байгааг харахаар ирлээ. Тэрээр хиймэл савхиар хийсэн нэг хүрмийг надад харуулаад "Таалагдаж байна уу?" гэж асуугаад эргэж харан барын арьс шиг толботой гутлыг аван анхааралтай шинжиж зогсов.
"Биднийг энэ ажлаа анх эхэлж байхад гуталнууд энгийн байсан харин одоо илүү сайн болж байгаа. Ирээдүйгүй бол би ийм зүйлд оролцохгүй шүү дээ" гэж тэр хэллээ. Кохлын 2011 оны хаврын загвар бол тэр чигээрээ ЖЛо байсан бөгөөд нилээд олон сүүн кремэн болон тагтааных шиг саарал өнгө зонхилохоос гадна өмнөд далайн эргийн өнгө бүхий нэлмэгэр цамцнууд байсан юм.
Миний хувцас илүү гоёл чимэглэлийн загвартай гэхдээ миний хувцаслалт бол бүх хүмүүсийн ертөнц биш шүү дээ гэж Жло хэлэв. Тэрээр хувцасны талаар ярьж эхлэхдээ нүд нь мөрөөдөмтгий болж байлаа. Түүний хамгийн шунан дурлан хийх дуртай зүйл бол аялалд бэлтгэж хувцасаа сонгож баглах гэнэ. Үүнд нилээд цаг хэрэгтэй бөгөөд үүнийг дуучин маань 5 настай ихрүүд болох Макс болон Эммэтэйгээ хамтдаа хийх дуртай гэнэ. "Би бас Биүгийн хувцасыг багладаг" гэж тэр нэмэж хэллээ. Биэү (Beau гэдэг нь дэгжин ганган залуу гэсэн утгатай) бол Женниферийн 26 настай найз залуу бөгөөд түүний бүжиг дэглээч юм. "Хэрвээ өглөө бид хоёр маргалдсан бол заримдаа би шөнө дунд хүртэл хувцасаа янзлаад зогсчихдог. Учир нь би хувцасаар тоглох дуртай". Биднийг ярилцаж байх үеэр хүмүүс үргэлж түүнийг тойрч эргэлдэж байв. Ер нь байнга гэж хэлж болно. Хүн бүр дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй шоубизнесийн хатагтайтай харилцахыг хүсэж байгаа нь ойлгомжтой. Лопезд хуулийн, биенесийн, олон нийттэй харилцах баг болон үс засалт нүүр будалтын хэсэг болоод хувийн дасгалжуулагч, түүнээс гадна хамгаалалтын болон продакшн бүрэлдэхүүн байдаг. Түүний хуулийн баг нь дотроо багтай, хэсэг нь дотроо хэсэгтэй. Тэрээр 2012 онд телевиз, кино, хөгжим, загвар болоод өөрийн нэрийн 20 гаран төрлийн үнэртэй уснаасаа 52 сая долларын ашиг орлого олжээ. Энэ жил ( 2013 онд ) Verizon компанитай хамтран гар утасны Viva-Movil гэх дэлгүүрийг нээсэн. Мөн тэрээр энэ жил хэд хэдэн сэтгүүлийн нүүр хуудсанд гарах гэрээ байгуулжээ. Үүнээс гадна 2013 оны 7 сард дарангуйлагч гэгдэх Туркеменистан улсын төрийн тэргүүний төрсөн өдөрт зориулж өндөр үнээр дуулсан нь ярианы сэдэв болсон юм.
Billboard awards -д дуулахын өмнөхөн
American Idol 12р улирлын хаалтын үйл ажиллагаанд дуулахын өмнөх хувцас сонголт. Лос Анжелес хот
Лопез уг тоглолтоос олсон орлогоо буяны байгууллагад хандивлах болон буцаан өгөх талаар өдийг хүртэл дурдаагүй байгаа ч энэ талаар ам нээнгүүтээ л ийм зүйл хийсэн нь алдаа байсан гэдгийг хүлээн зөвшөөрч байв. "Олны танил байна гэдэг хийж буй үйлдэл бүртээ хариуцлагатай хандаж бусдад үлгэр дууриал үзүүлэх ёстой гэдгийг би мэднэ. Би бусадтай адил хүн учраас заримдаа алдаа гаргадаг. Гэхдээ би унавал эргээд босох ёстой, алдаа гаргавал алдаанаасаа суралцаж, дараагийн адал явдалтай учирахад бэлэн байх ёстой. Миний хувьд энэ нь амьдралаа бүтээх тулгуур болдог. Өөрийнхөө тухай эхэлж бодох нь амьдралдаа хийж буй чухал ажил гэж би үздэг".
Лопез урам зоригтой байх заяатай төрсөн.
Компьютерийн техникч Дэвид Лопез болон багш мэргэжилтэй Гуадалепе Родригуаз нарын дунд охин 5 настайдаа хэдийнэ дуу, бүжгийн дугуйланд явж, Бронкс дахь гэртээ бяцхан урлагийн тоглолтоо үзүүлдэг байжээ. Цааш нь та бүхэн юу болсоныг мэднэ. 1997 онд Селена киногоороо амжилт олж, 2001 онд Wedding Planner ( хуримын зохион байгуулагч ) кино болон JLo цомог нь нэгэн зэрэг хит болж, жүжигчин Ben Affleckаас 6 кратын ягаан алмазан бөгж аван сүй тавьж, мөн реппер P.Diddy түүнд зориулж 100 ягаан бөмбөлөг болон цагаан тагтаа нисгэж байсан. Өнгөрсөн жил (2012 онд ) хоёр ихрийн аав болох гуравдах нөхөр Марк Антонигоос салсан бөгөөд Лопезд энэ салалт хүндээр тусаж тэр өглөө орноосоо ч өндийх тэнхэлгүй болсон байсан гэв. Ихрүүдээ төрүүлсний дараа түүний кареер нэг хэсэгтээ намжвал байдалтай байсан ч 2011 онд Америкийн шүтээний шүүгчээр ажиллаж "энэрэнгүй шүүгч" гэх тодотгол авсан тэрээр дахин сэргэсэн юм. Эхний оролцогчийг хүлээж аваад Лопез би үүнийг үзэн ядаж байна хэмээн гомдоллож, би гэртээ харимаар байна гэж уйлагнаж байсан. Долоо хоног бүр 25 сая хүн түүнийг зурагтаар үзэж байсан бөгөөд 13 дахь улиралд тэрээр хүсэн хүлээлттэйгээр эргэн ирж байна. Лопезийн 8 дахь цомог ирэх жил гарна мөн илүү олон бүтээгдэхүүний захиалга, ABC-гийн Фостерийн гэр бүл цувралд гүйцэтгэх продюссер болоод кино кареераа үргэлжлүүлэхээр 33 гэх Чилийн уурхайчдын бодит амьдралаас сэдэвлэсэн кинонд тоглохоор болжээ.
Тэрээр ажил хэргийн уулзалт хийхдээ маш анхааралтай ханддаг. "Хүн бүр тархиндаа бизнес сэтгэлгээтэй байдаг. Гэхдээ миний хувьд маркетинг болон сурталчилгааны тухай эсвэл хувцасны хийцийн тухай ярих бол миний сэтгэлийн хөдлөлөөс урган гардаг. Би бол уран бүтээлч хүн, тиймээс ч би уран бүтээлч талын булчингуудаа ажиллуулж эхэлвэл би өөрийнхөө байх ёстой газраа байж чаддаг".
Холливуудын гудамжинд өөрийн одыг байрлуулах ёслолын ажиллагааны үеэр охин Эммэтэйгээ.
Billboard awards-д бэлдэж байх үе
Лондонгийн тоглолтын бэлтгэлийн үеэр
Америкийн шүтээний тайзны ард
Америкийн шүтээний төгсгөлийн тоглолтын дараа Смарт түүнд үнсэлт бэлэглэж байгаа нь
Лондонгийн тоглолтын сургуулилт
Америкийн шүтээний тайзны ард Мэрилэнийг дуурайн зогсож байгаа нь
Лондонгийн Chime for Change тоглолт.
Лондонгийн Twickenham цэнгэлдэх хүрээлэнд хүрэлцэн ирж байгаа нь
Түүний хувьд эмэгтэйчүүд өөрийн хүчийг бүрэн ашиглаж чаддаггүйд харамсдагаа хэлж байлаа. "Бид өөрсдийнхөө хүч чадлыг бүгдийг шавхчихдаг. Эрчүүд болон хайр дурлалын асуудалд хүртэл бид ингэж ханддаг. Дэлхий ертөнц тэр чигээрээ эмэгтэй хүнийг хүчирхэг байхыг эсэргүүцэн доош чангааж байгаа юм шиг харагддаг. Эмэгтэйчүүд хэцүү, муухай ааштай гэж нэрлэгдэх болсон" Лопез өөртөө бүрэн дүүрэн итгэх итгэлээ нилээн хожуу олж авсан гэж хэлэхэд би гайхаж орхив."Үнэнийг хэлэхэд энэ байдал хүүхдүүдээ гаргасаны дараагаас л бий болсон" гэж тэр хэллээ. Тийм гэж үү? Таван жилийн өмнө гэж үү? Тэр 39 тэй байхдаа л үүнийг мэдэрсэн гэж үү?
" Хамгийн том айдас бол миний дуулах чадвар байсан. 70 сая дуу борлуучихаад байгаа хэдий ч би өөртөө тийм ч итгэлтэй биш байсан. Марктай гэрлэсэний дараагаар тэр надад энэ итгэлгүй байдлаа эвдэхэд минь тусалсан. Чи өөрийгөө сайн дуучин гэдгийг өөрөө хүлээн зөвшөөрөхгүй байна. Одоо энэ тухай март гэж тэр надад хэлдэг байсан.
Дотроо тэр мэдэрч байсан бөгөөд амжилт түүнийг хүлээж байжээ. "Би үргэлж айдастай байсан гэхдээ зүгээр урсгалаар нь явчихдаг байсан. Харин дараа нь би бага багаар өсөн дэвшиж байгаагаа мэдэрсэн. Дараа нь би ухаарч ингэхэд энэ бүхэн аз биш, би бол алдаа биш, би шаргуу хөдөлмөрлөж байна. Би юу хийж байгаагаа ч мэднэ гэж өөртөө хэлсэн".
Сурвалжлагч ирж Лопезийн чихэнд юм шивнэлээ. Би түүний хэлсэн үгнээс "уулзалт", "хурал", "машин хүлээж байна" гэх үгсийг сонслоо. "Явах боллоо" гэж Лопез хэлэв.
Телевизийн сүлжээнийхээ талаар ярилцлага өгөхөөр бэлтгэж сууна
Ахиад хэдэн долоо хоногийн дараа бид Нью Иоркийн Плаза зочид буудалд уулзацгаав. Дуучин маань ХДХВ,ДОХ-ын эсрэг amFAR сангаас хүмүүнлэгийн элч шагналыг өөрийн гэр бүлийн байгуулсан Лопез сангийн хүрээнд хийсэн үйл ажиллагаагаараа авлаа. Түүний гэр бүлийн байгуулсан сан нь эмэгтэйчүүд болон хүүхдүүдийн эрүүл мэндийн төлөө буцалтгүй тусламж үзүүлдэг ашгийн бус байгууллага юм. Зурагчдын гэрэл тал талаас анивчиж, нарны гэрлийг ч халхлах шахам байхад шагналын эзэн маань Том Фордын гуталтай, үсээ годойлгон боочихсон зогсолт аваад исгэрч буй мэт хөгжилтэй инээв. Өрөөний гэрэл унтарч дэлгэцэнд Лопезийн найз болох дуучин Рики Мартины царай тодрон гарч ирлээ. Тэрээр Лопез болон түүний дүү Линда нар 2уул жирэмсэн байхдаа бусад эхчүүдэд туслах санаачилга гаргаж энэхүү сангаа байгуулсан гэдгийг дурдаад түүний нэрийг дуудахад Лопез уртаар амьсгаа аван зассан индэр дээр гарч бичиж тэмдэглэсэн цаасгүйгээр өөрийн сангийн үйл ажиллагааны талаар урт боловч ойлгомжтой илтгэл тавив. Үүний дараа тэр надтай уулзаад яг тэрхүү мөчид уйлахгүйг хичээж байсан гэдгээ хэлэв. "Би жаахан сэтгэлийн хөдөлгөөнтэй хүн л дээ. Үүнийг минь Америкийн шүтээн дээр ч харсан байх" гээд тэрээр Линдагийн тухай ярихдаа бага зэрэг түгдэрсхийж "Би түүнд маш их хайртай бас түүнийг үнэхээр хүндэлдэг. Тэр ганц бие ээж гэхдээ над шиг биш. Надад олон туслагч байдаг. Харин түүнд бол үгүй. Би үргэлж түүнээс чамд ямар нэг юм хэрэгтэй юу? гэж асуудаг боловч тэр үргэлж би зүгээр ээ гэж хариулдаг. Гэсэн хэдий ч түүний эцэж цуцаж байгааг би мэдэрдэг"
Лопезийг ширээндээ очиж суухад хүмүүсийн баяр хүргэсэн сайхан мэндчилгээ урсаж, хуран цугласан олон шуугилдаж хүмүүс ууж эхэллээ. Гэхдээ Лопез уусангүй. Тэр хэзээ ч архи ууж, тамхи татдаггүй. Амьдралдаа хийж үзээгүй зүйлүүдийн нэг. "12 өнгөрөхөөр би оройтчихлоо гэж бодож эхэлдэг. Хэрвээ чи ямар нэг ёслолын дараах үдэшлэгт оролцоод шөнө дунд болгочихвол маргааш таван уулзалтанд яаж очих билээ?"
Долоо хоногийн дараа нэгэн орой Лопез надруу Лос Анжелес дахь гэрээсээ залгалаа. Бас нэг гайхалтай өдрийн төгсгөл. Тэр үргэлж амралтаа авахыг хүсдэг боловч хэзээ ч амждаггүй байжээ. Гэхдээ өнгөрсөн жил түүний аз болж аялан тоглолт хийхдээ ажлаа амралттайгаа хослуулж чадсан гэнэ. Смарт түүний бүжиг дэглээч, зөвлөхөөр хамт явсан нь тэдэнд цагийг хамтдаа өнгөрөөх боломжийг олгож тэд Лондонд оройн зоог барьж, Истанбулд клубт оржээ. "Миний хувьд амьдралд хамтдаа алхах сайн хамтрагчаа олж авах нь чухал гэж үздэг" гэж хэлээд тэр өөрийн найз залуугаа өөрийнх нь сайн найз хэмээн тодотголоо. "Миний хувьд хамтрагчдаа тавих өөрийн гэсэн шалгууртай. Миний ширээн дээр олон зүйлийг авчирах хэрэгтэй. Би материаллаг зүйлийн талаар яриагүй гэдгийг чи ойлгож байгаа биз дээ. Хайр, хүндлэл болоод бусад бүх зүйлүүд сайхан харилцааг үүсгэдэг гэж би хэлмээр байна"
Тэрээр эр хүнтэй учрахаараа бүх зүйлээ өгчихдөг. "Нэг инээдтэй зүйл гэвэл би анх Биөүтай уулзаж эхлэхдээ түүнд өөрийгөө хүмүүсийг холдуулах товч байдаг гэж хэлж байсан юм. Гэтэл тэр надад хэрэв хэн нэгэн чамд хайхрамжгүй хандаж байвал чи тэднийг битгий тоо, зүгээр л орхи. Учир нь тэд чиний анхаарлыг татах хувь заяагүй гэж хэлж байсан.
Гэхдээ заримдаа бид ийм үеүдтэй тулгарах бүртээ сөрөг бодлоор өөрсдийгөө хүрээлчихдэг."
Намайг хайхрахгүй байгаа залуутай зууралдана гэдэг ч дээ. Бид 20той байхдаа ийм явдалтай зөндөө учирч байсан даа гэж би хэлээд орон дээрээ нуг нуг хөхөрлөө.
"Харин дараа нь энэ нь зуршил болж хувирдаг. Тэгээд л өөртөө би яагаад үүнийг ахин дахин хийгээд байгаа юм болоо гэж өөрөөсөө асуудаг.
Тийм шүү гээд би санаа зовон хумсаа ширтлээ. Би түүнтэй дахиад хэдэн цаг ярьж болох байсан ч ихрүүд өрөөнд орж ирж бидний яриаг тасаллаа. Нэг нь уйлчихсан байна. Юу гэнээ? Юу болов? хэмээгээд тэрээр утсаа доош тавилаа. Дахиад л тэр явах хэрэгтэй болчихлоо. Ихрүүдийг оронд нь оруулах ёстой гэхэд би ч орон дээрээс бослоо.
Чи бас унтах гэж байна уу? гэж намайг асуухад Лопез " Би болоогүй ахиад нэг зүйл амжуулах хэрэгтэй гээд гялтганасан хар бие барьсан өмд, хөхөвч маягийн цээживч өмсөн лимузинд үсрэн суугаад Холливууд боулд болж буй Питбуллын тоглолтруу явлаа. Заримдаа 11 цагаас өмнө тэр тайзан дээр өөрийгөө тойруулан салют цацрааж үзэгчдийн сэтгэлийг дээд цэгт нь хөдөлгөн гэнэтийн бэлэг барин гарч ирдэг. Харин энэ бол түүний хувьд жирийн нэг мягмаг гариг.
(Translated from Cosmopolitan. October 2013)
орчуулсан Л.Баясалмаа
Чи бас унтах гэж байна уу? гэж намайг асуухад Лопез " Би болоогүй ахиад нэг зүйл амжуулах хэрэгтэй гээд гялтганасан хар бие барьсан өмд, хөхөвч маягийн цээживч өмсөн лимузинд үсрэн суугаад Холливууд боулд болж буй Питбуллын тоглолтруу явлаа. Заримдаа 11 цагаас өмнө тэр тайзан дээр өөрийгөө тойруулан салют цацрааж үзэгчдийн сэтгэлийг дээд цэгт нь хөдөлгөн гэнэтийн бэлэг барин гарч ирдэг. Харин энэ бол түүний хувьд жирийн нэг мягмаг гариг.
(Translated from Cosmopolitan. October 2013)
орчуулсан Л.Баясалмаа
No comments:
Post a Comment