Monday, March 22, 2021

Дуучин Болдыг сошиал даяар "эрэн сурвалжилжээ"

Дуучин Болдыг яагаад сошиал даяараа хайв? Дуустал нь уншаад та дуучин Болдод юу тохиолдсоныг олж мэдэх болно. Дуучин маань олдсон уу? Хаанаа олсон талаар доорхи бичвэрээс уншина уу.


Энэ гарчиг таны сонирхлыг татсан уу? хэрэв тийм бол та үнэнчээр хүлээн зөвшөөрч толгой дохиорой. Бидний тархийг юу ачааллуулж, бид яагаад ядардаг вэ гэдгийг энэ гарчигаас улбаалаад бичье. Та дуустал нь уншаарай. 

Та карантины үеэр хэр амарч чадсан бэ? Хангалттай нойр авч, шим тэжээлтэй хоол унд идэж, ууж байсан уу? Заримынх нв хувьд ажил зогссоноор биеэ амрааж, өөртөө цаг гаргах боломж олдсон гэж бодож байна. Гэвч унтсан ч нойр ханаагүй, өглөө сэрэхэд ядарсан хэвээр байна уу? Идсэн ч шим тэжээл болохгүй арьс үс хуурайшиж, ходоод гэдэс хямарч байна уу? 

Эрч хүчээ алдаж ядарсанаа хэрхэн мэдэх вэ? та дараах асуултуудад ихэнхид нь тийм гэдэг хариулт өгч байвал таны бие болоод сэтгэл санаа тавгүй байгаагаас гадна эрч хүчгүй болж, ядарсан гэдгээ хүлээн зөвшөөрөөрэй.

1. Шөнө нойрондоо муу байх
2. Шөнийн турш зүүд зүүдлэх
3. Огцом цочиж сэрэх
4. Өглөө сэрэхэд хүндрэлтэй байх
5.Өглөө бие хүнд, толгой дүйнгэ сэрэх
6. Нүүр хавагнаж, нүд бүлцийж босож ирэх
7.Тархи хүнд оргиж, нойр ханаагүй санагдах
8. Ходоод гэдэс хүнд оргиж өтгөн хатах 
9. Сэрэнгүүтээ ажил бодогдох
10. Өглөөний цай уух хүсэл төрөхгүй байх
11. Дотор бэлбэгнэж, цай хоол хоолойгоор давахгүй
12. Ажил хийх дур сонирхолгүй
13. Өдөржин ядарч сульдах
14. Нуруу болон бусад эрхтэн тогтолцоо өвдөх, зовиурлах
15. Оройн хоолны цагаар маш их өлссөн мэт мэдрэмж 
16. Орой унтахын өмнө идмээр санагдах
17. Унтахаар хэвтэхээр нойр хүрэхгүй
18. Унтах гэж хөрвөөх
19. Унтахын өмнө ажил, амьдралдаа санаа зовинох
20. Сэтгэл тогтож өгөхгүй сэрвэгнэх

Дээрхи шинж тэмдгүүдээс танд хэд нь байна вэ? Хэрэв 10-аас дээш шинж тэмдэг өдөр тутам илэрсээр байвал та ядаргаанд орж, сэтгэлзүйн дарамттай байгаа гэсэн үг. Жирийн эрүүл хүнд дээрхи шинж тэмдгүүд тун ховор илэрдэг. Эдгээр шинж тэмдэг тогтмол мэдэгдэж байгаа хүн бие болоод сэтгэл санааны  хувьд туйлдсан байна гэж хэлж болно. Тэгвэл дээрхи хүндрэлтэй шинж тэмдгүүдийг засаж, залруулах цөөхөн хэдэн аргыг тантай хуваалцах гэж байна. Дараах аргуудын заримыг нв дэлхийн алдартай, амжилттай хүмүүс ч хэрэгжүүлдэг. 

Эрүүл мэндийн судалгаан дээрээс харахад хүн өдөрт доод тал нь 3 цагийг стресстэж өнгөрүүлдэг. Энэ нь жилд 6 долоо хоногийг маш их стресс, ядарсан байдалтайгаар өнгөрөөдөг байна. 
Бидний ядарч байгаагийн хамгийн том шалтгаан нь оройтож унтах болон хангалттай нойр авахгүй байх юм. 
Үүний дараах нэг шалтгаан нь хэт ачаалалтай ажиллах бөгөөд цайны цаг болон завсарлага авахгүй байх нь биднийг ядархад хүргэдэг. 
Удаах шалтгаан бол нарны гэрэл хангалттай үзэхгүй байх буюу Д амин дэм дутагтах нь биднийг ядрах, уур бухимдалтай болох, сэтгэл гутралд өртөхөд нөлөөлдөг гэж Массачусетсийн Их Сургуулийн эрдэмтэд судалгаандаа дурдсан байдаг. 
Үүнээс гадна бидний ядарч байгаа нэг шалтгаан бол маш богино амьсгалдагтай холбоотой. Ихэнхи хүмүүсийн хувьд дасгал хөдөлгөөн хийхгүйгээс болж амьсгалын талаар зөв ойлголтгүй байдаг. Биед хүчилтөрөгч дутагдах нь бие болоод сэтгэл ядрах хамгийн том шалтгааны нэг билээ. 
Дараагийн нэг хүчин зүйл бол шингэн дутагдах юм. Хүн өдөрт авах шингэний хэмжээнээс бага хэмжээгээр шингэн зүйл уух нь биеийг эрч хүчгүй болгодог. 
Үүнээс гадна дасгал хөдөлгөөнийг зуршил болгоогүйгээс бид эрч хүчээ алддаг. Хүн өглөө босоод шүдээ угаадаг шиг дасгал хөдөлгөөнийг дадал зуршил болтол доод тал нь 6 сар тасралтгүй хийх ёстой. Үүний дараа тархи болон булчинд чип мэт мэдээлэл хадаглагдана. Үүний дараа та өөрийн эрхгүй дасгалаас эрч хүч авдаг, таны бие дасгалаа санаж, шаарддаг болдог. Эрүүл байх гэдэг нь дадал зуршилтай салшгүй холбоотой. 
Бидний хэт их ядаргаатай байгаа бас нэг шалтгаан бол хэт их чимээ, шуугиан хүнийг стресстүүлж, ядраадаг. Орчин үеийн томоохон хотод амьдардаг хүмүүсийн дунд стрессийн хэмжээ өндөр байдаг нь машин болон хэт их хүмүүсийн нягтаршлаас үүдсэн дуу чимээнээс болдог гэсэн судалгаа гарчээ. 
Эцэст нь хамгийн том бөгөөд орчин үеийн цахимжсан нийгмийн стресс үүсгэгч гол шалтгаан бол сөрөг хандлага, сөрөг үзэл бодол, сөрөг бичвэрүүд гэж үзэж байна. 

Өглөө босоод бид цахим хуудас, интернэтээс байнгын сөрөг мэдээллүүдийг авч байдаг. Энэ нь бидний тархийг маш их ядраадаг. Түүнээс гадна эргэн тойрны хүмүүсээсээ сөрөг хандлага, сэтгэгдэл хүлээж авах нь мөн адил тархи, мэдрэлийг ядраадаг. Үүний нэг жишээ нь хүмүүс бид аливаа зүйлээс хамгийн түрүүнд сөрөг хэсгийг нь олж харж, уншихыг хүсдэг гэсэн судалгаад  гаргажээ. Учир нь хэсэг бүлэг хүмүүс дээр хийсэн судалгаанаас харахад мэдээний сайтаас хамгийн түрүүнд нэг нийтлэлийг сонгож унших даалгавар өгөхөд хамгийн түрүүнд сөрөг нийтлэлийг уншиж байжээ. Энэ нь ихэнхи хүмүүсийн тархины дадал зуршил болсон байдаг. 

Сөрөг мэдээний гарчиг нь эерэг мэдээний гарчигаас 63 хувиар илүү анхаарал татдаг болохыг судлаачид олж мэджээ. Та хэрвээ миний энэхүү бичвэрийн гарчигаас болж орж ирсэн бол хүний хэрэгт дурлах бидний сониуч, хэрэгт дуртай зан маань энэ хүртэл хөтөлж авчирлаа. Одоо та өөрийгөө ямар мэдээллээр тархиа дүүргэж, ядарч байгаагаа олж мэдлээ. Бидний ихэнхи нь өөртөө огт хэрэгцээгүй мэдээллээр тархиа дүүргэж, түүндээ стресстэж өдрийг өнгөрүүлдэг. Тэр эхнэрээсээ салжээ. Түүний нууц амраг ил болжээ. Тэнд хүн үхжээ гэх мэт өдөр тутамдаа сөрөг хандлагатай олон зуун мэдээ мэдээлэл дунд амьдарсаар байгаад бид өөрсдөө тэр мэдээллийнхээ хохирогч нь болсон байдаг. Үүнээс гадна хүний өдөр тутмын бодлуудын 80 хувь нь сөрөг бодлууд байдаг болохыг судлаачид онцолжээ. Хүний тархи ихэнхидээ сөрөг зүйлийг хурдан хүлээж авдаг. Гайхалтай сайхан байгальд дугуй унахаар ирчихээд ганцхан этгээд чимээнээс айж, үргэх нь хүний тархины онцлог юм. 

Үүнээс гадна хүсээгүй зүйлээ хүчээр хийх нь биднийг стресстүүлдэг. Хэрэв та турахаар шийдээд дэглэм барьж эхэлсэн ч найз чинь түргэн хоол идэх, гадуур хооллохыг санал болговол та найзыгаа бодоод явлаа гээд өөрийн хийж буй зорилгоосоо зөрсөнөөс энэ нь стресс үүсгэж, эсрэгээрээ та буруу хоололтын үр дүнгээ хүртэх болно. Үүнээс гадна ядарч байгаагийн нэг шалтгаан бол буруу зохисгүй хооллолт юм. Хэрэв та өдөржин ядарч, орой ямар ч эрч хүчгүй орж ирдэг бол идэж байгаа хоолондоо анхаарал хандуулаарай. 




Таныг стрессээс ангижруулах хамгийн энгийн 3 аргыг хэлж өгье. 
- Хэрэв та цахим мэдээлэлүүдээс хамгийн түрүүнд сөрөг мэдээллүүдийг олж уншдаг бол яг одооноос энэ зуршлаа болих хэрэгтэй. Мэдээ, мэдээлэл тасралтгүй уншдаг хүн өдөрт 5427 удаа утсаа ухаж, гүйлгэдэг. Цахим хаягаа шалгах хэмжээ хязгаарыг өөртөө тогтоож өгөх дадал зуршилтай болоорой. Хэрэв шаардлагатай бол зарим сошиал хаягуудыг устгахад ч гэмгүй. Хэрэв чадвал өглөө сэрэнгүүтээ утсаа битгий шалга. Өглөө сэрэнгүүтээ эхний 10-60 минутад утсаа үзэхгүй байх дадал өөртөө суулгаарай. Хэрвээ та өглөө сэрээд л сөрөг мэдээлэл уншдаг бол өдөржин таны тархи шуудайнд эвэр чихсэн мэт явах болно гэдгийг санаарай. Ийнхүү өдрийн турш өнөөх сөрөг зүйлийг тархинаасаа арчиж хаях гэж стресстэнэ. Амазон компанийн босс Жефф Безос өглөө бүр хүүхдүүдээ хичээлдээ явахаас нь өмнө тэдэнтээ хэдэн хормыг хамтдаа өнгөрүүлдэг. Үүнээс гадна тэрээр цахим хаягаа шалгахын оронд аягаа угааж, эргэн тойрноо цэгцэлж, гэр орны ажилдаа анхаарсанаар илүү бүтээлч сэтгэлгээтэй болдог хэмээжээ. 

- Хоёрдах арга бол өөрийн эргэн тойронд байгаа хүмүүсээ ажиглаад, сөрөг хүмүүстэй харилцахгүй байх аргыг хайж олох юм. Өдөр тутам харьцдаг 5 хүнээсээ хэн нь илүү сөрөг байгааг ажиглаад, хэрэв боломжтой бол тэднээм хэсэг хугацаанд зайгаа бариад үз. Хэрэв таны хамтран ажилладаг хүн болон найз нөхөд чинь байнга гомдоллож, бүтэхгүй зүйл ярьж, сөрөг үйлдэл гаргадаг бол тэдэнд хандлагаа өөрчлөх эелдэг сануулга болон эерэг зүйлрүү яриаг хандуулахыг оролдож үзээрэй. Эерэг хандлагатай байна гэдэг нь та өдөр бүр гэгээлэг сайхан зүйл ярьж, нар мэт мишээж, цэцэг мэт дэлгэрч байна гэсэн үг биш. Өөрийгөө ажиглаж, өөртөө дүгнэлт хийх цаг гаргаж стрессээ даван туулах боломжийг өөртөө олгоорой. Харин хажуудах хүмүүсээ дээр хэлсэн аргаар засах гэж оролдох эсвэл зайгаа барих боломжтой. 

Өглөө сэрээд утсаа шүүрч авахын оронд өдөр хийх ажлуудаа төлөвлөж болно. Мөн бясалгах нь тархийг амраах, мөн бүтээлч сэтгэлгээтэй болгох шилдэг арга юм. Бясалгана гэхээр та хүндээр хүлээж авах хэрэггүй. Өдөрт 10 минут бясалгах нь ч таны хувьд том амжилт, үр дүн болно гэдгийг санаарай. 

- Эцэст нь хэлэхэд бусдад туслах нь биднийг стрессээс ангижрах хамгийн том хүчин зүйл болдог. Тус багадаггүй. Та настанг замаар гарахад туслаж болно. Хүнд зүйлээ дааж ядан яваа нэгэнд туслаж болно. Хажуу айлынхаа хүүхдийг харж өгч болно. Тус хэзээ ч багадахгүй. Тусалсан, туслуулсан хоёулаа аз жаргалтай мэдрэмжийг авч үлдэх болно. 
Бүгдээрээ аз жаргалтай, инээд хөөрөөр дүүрэн стресс ядаргаагүй амьдарцгаая.

Л.Баясалмаа 

Friday, January 1, 2021

 Яагаад иога?



Хүмүүс надаас их асуудаг асуултуудын нэг нь энэ билээ. Яагаад иога хийх ёстой вэ гэдэг асуулттай их тулгардаг. Өөрөө яагаад иога хийх болсон бэ гэж асуудаг. Энэ асуултын хариулт миний хувийн амьдралтай зайлшгүй холбогдоно. Сүүлийн үед тоймгүй их яригдаад байгаа иога бясалгалын талаар 10 жилийн өмнө надад ямар ч ойлголт байгаагүй. Би дасгал хөдөлгөөн огт хийдэггүй байлаа. Өөрийгөө дажгүй бие хаатай гэж тэрүүхэндээ тоож явдаг байсан үедээ би иогатай учирсан. Гэхдээ хамгийн түрүүнд иога хийх болсон шалтгаан минь эрүүл мэндтэй минь шууд холбоотой. 10 жилийн өмнө авто осолд ороод үхэх сэхэхийн зааг дээр эмнэлэгт хүргэгдэж байхдаа амьдрал ингээд дуусах юм шиг санагдаж байлаа. Тухайн үед юу болоод байгааг ч ойлгох тэнхэлгүй эмнэлэгт өнгөрүүлсэн өдрүүдийн ард эсэн мэнд гараад энэ зэрэгтэй байгаадаа одоо ч ямар нэгэн хүчинд талархаж, буян заяа нь түшсэн юм болов уу гэж боддог. Яг тэр өдрөөс хойш толгойн өвчин намайг өдөр бүр зовоож, өвчин намдаах эмээр амьдрахаас өөр аргагүй байдалд хүргэсэн. Үүнээс өөр гарц байдаг гэж мэддэггүй надад өвчнөө намдааж л байвал хамаагүй гэсэн бодолтой эмийг ус шиг хэрэглэсэн. Харин аз завшаанаар бясалгал болон иогийг ачтай хайртай хүмүүсийнхээ ачаар мэдэж аваад хийж эхэлсэн цагаас миний амьдралд гэрэл гэгээ, итгэл найдвар асаж эхэлсэн нь гайхамшигтай. Эхэндээ зөвхөн өөрийн эрүүл мэндэд зориулан иога хийж, ослын дараах сэтгэлзүйн гэмтлээс салахын тулд бясалгал хийж байсан бол яваандаа үр ашгийг нь мэдээд олон хүн мэдээсэй, хүртээсэй гэдэг бодол эргэлдэх боллоо. Хүмүүст зөвлөхөд ямар нэг бэртэл гэмтэл тухайн үедээ эдгэсэн мэт боловч ардаа хор хөнөөлтэй. Ялангуяа манайд ослын дараах сэтгэл засал гэдэг ойлголт байдаггүй. Гэтэл хүний сэтгэлзүй гэмтэхдээ амархан. Бага насандаа болон өсвөр насанд л сэтгэл санаа гэмтдэг гэж үздэг бол ямар нэг амьдралын цочир үйл явдлын дараа сэтгэл санааны засал чухал гэдгийг бид мэддэггүй. Тийм ч учраас ослын дараах сэтгэлзүйн сэргээн засах үйлийг хийж, мэргэжлийн сэтгэл судлаач дээр очих, тайвшрал, бясалгалыг хийж сурах нь зөв гэж зөвлөх байна. Өөрийн туршлага дээрээс хэлэхэд би  ослын дараа тайван унтаж чадахаа болиод хар дарж, орилж сэрдэг байлаа. Цочиж сэрэх, айдаст автах, машинд сууж явж чадахаа больсон гээд сэтгэлзүйн том асуудалтай тулгарсан юм. Үүнийг би иога, бясалгалын хүчээр танин мэдэж, ойлгож, засаж чадсан. Мэдээж мэргэжлийн олон сэтгэл судлаачид, засалчид байдаг боловч эхлээд өөрийгөө юунаас болоод ийм байдалд орсоноо мэдэж авах нь чухал шүү. Ийнхүү цаашаа ахилаа.  Ээжийгээ ч иога, бясалгалд татан орууллаа. Ээж маань надаас илүү сахилга баттай бясалгагч хүн. Ээжээрээ бахархахгүй байх аргагүй. Ингээд өөрийгөө эрүүл амьдрахад сургаж чадсан хүн бусдад энэ талаар заах хүсэл маань нэг л өдөр биеллээ олж иогийн багш болсоноор олон хүнд сайн сайхныг түгээх хүсэл маань биелж эхэллээ.

Сүүлийн хэдэн жил иогийн багшаар тасралтгүй ажиллаж, випашяна бясалгалыг шамдан хийдэг болсон нь миний эрүүл мэнд төдийгүй, сэтгэл санаанд гүн гүнзгий нөлөөлсөн. Иога гэхээр хүмүүст уян налархай нугарсан хүмүүс сэтгэлд нь хамгийн түрүүнд буудаг: Гэвч үүний хамгийн үнэт нандин чанар бол эрүүл саруул амьдрах, эд эсээрээ залуужих увидас гэдгийг ойлгуулахыг хүсдэг. Иога гэдэг өөрөө дотроо дуусашгүй арвин далай мэт мэдлэг агуулдаг. Та үүнээс дуслыг нь л амьдралдаа хэрэгжүүлж эхэлчихвэл амтыг нь танина. За ингээд би өөрөө иога хийгээд зогсохгүй өрөөлийг ч хийлгэдэг боллоо. Гэтэл би өөрөө илүү хөгжих том даваатай тулгарч эхэлсэн. Учир нь би хүнд эрдэм заах болж эхэллээ. Мэдэхгүй зүйлээ мэддэг мэт заахаас зайлсхийдэг над мэтэд иогийн багш гэдэг асар хүнд ажил гэдгийг багш болоод мэдэрсэн. Тиймээс иогийн ухааныг бусдад түгээдэг багш өдөр бүр өөрийгөө хөгжүүлж, илүү ихийг сурч, боловсорч байх үүрэг хүлээж эхэлдэг. Тиймээс та ч бас багшаа сонгохдоо мэдлэг боловсрол, мэдсэн сурсаныг нь ялгаж, салгаж, эргэцүүлж байж очиж заалгаарай. Бид хүүхдээ сайн сургуульд өгөх гэж хичээдэг. Харин өөрсдийгөө хэр сайн боловсруулж чаддаг билээ гэдгийг бас бодож үзэх нь чухал шүү. Тасралтгүй өөрийгөө боловсруулдаг хүн танд ч бас сайн багш болж чадна. Өнөөдрөөрөө сэтгэдэг хүнд өдрийн хоолноос өөр юу ч бодогдохгүй байх нь ойлгомжтой. Тиймээс та иога хийхээр шийдсэн бол хамгийн түрүүнд таны хийх ёстой алхам бол багшаа сонгох юм. Эрдэм сурахад оройтохгүй ч цэгцтэй сурахад учир бий. Түүнийг заах багшид учир бүр их бий. Замбараагүй их мэдээлэл дунд та хаанаас нь хэнийг сонгохоо мэдэхгүй самгардах тохиолдол гардаг бол эхлээд багшийн туршлага, толгойн дахь мэдлэгийг харгалзан үзэж сонголтоо хийгээрэй. Та өнгөрсөн хугацаанд алдсан боломжоо тоолох биш өнөөдөр олж авах боломжийг бүү алдаарай. Иога, бясалгал бол зөв амьдралын хэв маягийг өөртөө хэвшүүлэх ухаан юм шүү.

Танд амжилт хүсье.

Л.Баясалмаа

2021.01.01

 

Sunday, December 27, 2020

Хайрлах үзэн ядахын хооронд нэг хуруу зай байдаг




Заримдаа сэтгүүлч мэргэжил маань намайг зүгээр байлгахгүй бичихийг хатгаад байдаг юм болов уу. Бичиж ойлгуулвал амар байдаг ч юм уу. Өнөөдөр жиргээнд бичсэн нэгэн сэдвээсээ үндэслээд нэгэн зүйлийг бичмээр санагдлаа. 
Хүн хоорондын харилцаан дээрээс үндэслээд гэх үү дээ. Бид бүгд өөрөөсөө илүү хэн нэгнийг бахархан дуурайж. хүндлэн биширч явдаг. Хайрлан шүтэж, тахин мөргөж ч байдаг. Харин хайрлах үзэн ядахын хооронд ганц хуруу зай байдаг гэлцдэг. Энэ үнэн ч байж магад. Өнөөдөр ухаан алдан унаж тусан дурлаж авсан гутлаа маргааш нь голж, өнөөдөр хайрлаж байсан хүнээ маргааш нь нулимж чаддаг. Харин 
   Харин жинхэнэ хүндэтгэл бишрэл, жинхэнэ хайрлах сэтгэлийг хэн ч ямар ч үзлээр няцааж, нурааж чадахгүй. Учир нь шүтээнийхээ мянган сайханыг олоод харчихсан сэтгэлд ганц муухай зүйл нэвтэрлээ гээд хайрлан хүндэтгэх сэтгэл нь алга болчихгүй. Би нэгэн дуучныг олон жил шүтэж байгаа ч заримдаа түүний алдаа дутагдал, өө сэвийг олоод харчихдаг. Гэвч түүний мянган сайхан, гайхалтай авьяас чадварыг үгүйсгэж зүрхлэхгүй. Үүний адил би нэгэн зохиолчийг хүндэтгэж уншдаг. Гэхдээ түүний нэг дутагдлыг олж харсан. Гэсэн хэдий ч түүнийг хүндэтгэн бишрэх сэтгэл унтрахгүй гэдгээ ч мэднэ. Тэгэхээр хайрлах үзэн ядахын хооронд нэг хуруу зай байдаг гэдэг үг жинхэнэ хайранд зориулагдаагүй юм шиг санагддаг. Зүгээр нэг өсвөр насны дэврүүн бодол, бусдыг даган дуурайх гэсэн дүр эсгэх аюултай зангаасаа болж өнөөдөр шүтэж байсан хүнээ маргааш нулиман гишгэхийг хайр гэхгүй л болов уу. Хүнийг хүндэтгэн бишрэх үзэл ганцхан зүйлээс болж нурж байгаа бол тэр хүндэтгэл биш байжээ л гэж ойлгодог. 

       Үүний адилаар бусдад хүндэтгэх сэтгэл төрүүлж чадна гэдэг бас нэгэн чадвар билэээ. Магадгүй тэр хүн тийм имиджээр амьдрах шаардлага үүссэн байж болно. Хүн бүр л дүр бүтээх хэрэгцээ үүсээд байгаа энэ цаг үед ямар нэг дүр олж аваад тэрэндээ орох амархан. Тэгвэл дүрээ хангалттай сайхан бүтээгээд дүрдээ тултал нь ороод бусдын хүндэтгэлийг хүлээж чадвал том чадвар шүү. Гэхдээ л алим модноосоо хол унадаггүй юм. Хүн ямар ч дүр сонгож бүтээсэн байлаа гээд тэр хүний мөн чанараас нэг их хол зөрдөггүй. Дүр үзүүлж байгаа хүмүүс аяндаа багаа өөрийн эрхгүй
хуулаад гараад ирдэг нь харамсалтай. Тэд таны хүндэтгэлийг хүлээх шаардлагагүйгээр өөрсдөө ил гараад ирдэг. Цаг хугацааны л асуудал. Тэр хүнийг буруутгах аргагүй. 

    Эндээс эцсийн дүгнэлт гарч ирж байна. Миний шунан дурлаж шүтдэг хүн миний хүндэтгэлийг хүлээхүйц хэмжээний учраас би түүний ганц алдааг хүлээн зөвшөөрч чадна. Учир нь ахин хэлье алим модноосоо хол унадаггүй. Алдаатай гэвэл бүх хүн алдаатай. Харин тэр хүн яг үнэндээ хэн бэ гэдэг цаг хугацааны л асуудал. Тэгээд ч тууштай хүмүүст дуртай. Хэн нэгнийг дагаж бодол сэтгэл нь хормын төдийд өөрчлөгддөг, хэлсэн үгэндээ эзэн болдоггүй, маргааш хэнийг ч хайрлаж мэдэх хуурамч хүмүүсээс айдаг. Тэд чононоос ч аюултай. Өөрөөсөө ч урваж магадгүй. 

Л.Баясалмаа 

Monday, December 17, 2018

Өөрөөрөө байх


Та хэзээ өөрөөрөө байж чаддаг вэ? Ихэнхи нь жорлондоо сууж байхдаа гэж хариулдаг. Тэгвэл та хэний дэргэд өөрөөрөө байдаг вэ? Та өөрийнхөө бодлоор амьдарч чадаж байна уу? Эсвэл бусдын тархи оюунаар амьдраад байна уу? Та ямар нэгэн баг зүүчихсэн яваа юм биш биз. 
Бид бүгд эхээс мэндэлсэн цагаас өөрөөрөө байх дадал зуршлаа алддаг. Хэн нэгний хүсэл сонирхолд нийцүүлэх гэж, хэн нэгэнд таалагдах гэж, хэн нэгнээс үнэлгээ авах гэсээр амьдралаа дуусгадаг. Хэрвээ тэгэж чадахгүй бол хүлээн зөвшөөрөгдөж чадахгүй байгаа мэт санагдаж, гутарч эхэлдэг. Үүнээс цаашлаад сэтгэх чадвараа алддаг. Өрөөл бусдын нөлөөнд автаж, нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцэж байхын тулд өөрийн толгойгоор сэтгэж чадахаа больж эхэлдэг. Учир нь бусдаас өөр болж харагдахаас, хүлээн зөвшөөрөгдөхгүй байх вий гэхээс айж эхэлдэг. 
Хүлээн зөвшөөрөгдөх гэж юу юм бэ? Та зөвхөн өөрийнхөөрөө байж чадсан үед л энэ хариу илэрдэг юм. Сургуульд байхад бүгд л багшийн таалалд нийцсэн зүйлийг бичиж, багшийн зөв гэж бодсон зүйлийг хэлэх гэж хичээдэг. Тэгэж чадсан хүүхэд зөв зүйтэй, онц сурагч мэт хүлээн зөвшөөрөгдөж эхэлдэг. Ийнхүү дөрвөлжин нүхэнд гурвалжин толгойтой хүүхдийг багтаах гэж чихнэ. Ингэснээр ирээдүйд ижилхэн дөрвөлжин дүрст хүмүүсийг бэлддэг. Хүмүүс бид хүүхэд төрүүлсэн цагаас зөвхөн өөрийнхөө таашаалд нийцүүлэн өсгөдөг. Хэрвээ хүүхэд тань танаас өөрөөр сэтгэвэл гаж, буруу мэт санагдаж, миний хүүхэд ийм байх ёсгүй гэж шүүмжилж эхэлдэг. Хүүхдээсээ томоотой байхыг шаардаж, хүүхдээ онц сурахыг шаардаж, хүүхдээ өөр шигээ хүн болохыг тулгаж эхэлдэг. 
Сүүлийн үед олон нийтийн цахим сүлжээнд байдаг хүмүүс бусадтай ижилсэх, бусдын адил байх гэж хүсдэг болж. Хэн ямар хувцас өмсөж, хэн хаана юу идэж ууж байгааг дуурайх, тэр ч байтугай хэн юу хийж, бичиж байгааг даган дуурайх хандлага илт болжээ. Хүний дор орохгүй гэсэн бодлоосоо болоод бид бүгдээрээ сошиалд их хичээж амьдрах болсон. Тэнд өөрийнхөөрөө байгаа хүн цөөн бий. Хэрвээ өөрийнхөөрөө байвал тэр нь нийтэд таалагдахгүй байх жишээний... 
Түүнчлэн монголд оюуны өмч гэх ойлголт бараг байхгүй гэж хэлж болно. Нэг кино гаргасан ч маргааш нь нүүр номын нэг группт үнэгүй үзэх, татаж авах гэх мэт гарчигтай явж байдаг. Нэг өгүүлбэр бичсэн ч дараа өдөр нь өөр хэн нэгэн хуулж бичээд өөрийнхөө зургийг тавьсан байдаг. Сүүлдээ тэр нь хэний бичсэн үг болох нь мэдэгдэхээ байж, ардын дуу гэдэг шиг нийтийн аман яриа болоод дуусдаг. Хэн ч өөрийнхөөрөө байх боломжгүй сошиал ертөнцийн оюуны хулгай ийн даамжирдаг. Хэрвээ нэг зүйл бичвэл дор нь нэрээ алтан үсгээр бичихгүй л бол удахгүй хэний ч нэр бичигдсэн явж байхыг үгүйсгэхгүй. Бусдын толгойгоороо бодож олсон зүйлийг жишим ч үгүй булаан авах нь хэвийн л үзэгдэл. Хэн ч үүнийг буруушаахгүй бас гайхаж хүлээж авахгүй нь харамсалтай. Эмгэнэл...
Өөрийнхөөрөө байж, өөрийн тархи оюунаар сэтгэж, өөрийн бодлоор амьдарч, өөрийнхөө зүрх сэтгэлээс гарсан үгээ л хэлж сурцгаая. Өөрийнхөөрөө байх гэдэг нь амандаа орсон муу муухай бүхнээ цацаж, хуулиас гадуур гаж, солиотой үйлдэл хийхийг хэлэхгүй ээ. Өөрийнхөөрөө байх гэдэг өөрийн дотор сэтгэлээс урган гардаг үгийг хэлж, өөрийн үзэл бодлоор, өөрийн толгойгоор сэтгэж амьдрахыг хэлнэ. Өөрийнхөө байна гэдэг өөрийгөө таньж олохыг хэлнэ. Зүрх сэтгэлээс гараагүй үг амьгүй байдаг. Чи яг юу хүсэж байна вэ? Чи яг хэн байхыг хүсэж байна вэ? Чиний дотор ямар хүн оршиж байна вэ? гэдгээ мэдсэн цагт өөрийнхөө байх тийм ч хэцүү биш гэдгийг ойлгох болно. Өөртөө хайртай байж, өөрийнхөөрөө байхад танд хэн ч саад болоогүй. Та өөрийгөө л сонс. Тэгээд л болох нь тэр. 

Л. Баясалмаа миний өөрийн бичсэн бичвэр болно

Monday, October 22, 2018

Эмээ өвөө нар минь


Би их азтай. Өсөх насанд минь надад хоёр эмээ, хоёр өвөө байсан юм. Амьдралын жам, насны эрхээр хоёр өвөө маань тэнгэрийн орноо заларч хоёр эмээ минь үлдэж хоцорчээ. Ер нь амьдрал дээр хараад байхад эрчүүд нь дайнд үрэгдсэн мэт ар араасаа эрт яваад өгөх юм. Эмэгтэй хүмүүс л гэрээ сахиад энэ насаа элээж дуусахыг хүлээж үлдэх юм. Гунигтай хэрнээ зохицуулж болохгүй амьдралын жамаас хазайж болохгүй нь гачлантай. Гэсэн хэдий ч эмээ өвөөтэйгээ өнгөрүүлсэн тэр цаг мөчүүд бага насны дурдатгалууд одоо ч сэтгэлд дотно байдаг.  Өвөө нартай хамт байсан нандин сайхан өдрүүд, тэдний ярьдаг сонин яриа, үлгэр домог, сургаал сургамжаар дутаж байгаагаа одоо л мэдэрч байна. Багадаа би болон миний эгч дүү нар эмээ өвөөтэйгээ ихэд ойр өссөн. Аавын, ээжийн гэх хоёр эмээ өвөөтэйгээ хот хөдөөгүй л хамт ирж очин байхдаа тэр л сайхан дурсамжуудыг сийлээд үлдээжээ. Хамгийн сайхан дурсамжууд хүүхэд насанд үлддэг гэж үнэний ортой бололтой. Хүүхэд насанд эмээ өвөөгийн гэрээр орж, дураараа идэж ууж, тоглож наадаж байсан тэр цаг уруу эргээд очих боломж олдвол миний хувьд дуртайяа очино. Би дөрвөн эмээ өвөөгөө хотын, хөдөөний гээд нэрлэчихсэн. Аль алиных нь гэрт хүүхдүүдийн дуу тасрахгүй. Бидний гэр бүл өнөр олуулаа болохоор ач зээ нар эмээ өвөөгийн гэрийг харин ч нэг буулгаж өгдөгсөн. Хөдөөний эмээ өвөө хоёр минь ач зээ нараа ажил хөдөлмөр, боловсрол мэдлэгээр дориун өсгөхөд бүхий л анхаарлаа хандуулдаг байсан. Хөдөөний эмээ өвөөгийн гэрт сонин зүйлс их өрнөсөн. Өвөө маань хүүхдүүдтэйгээ шатар тоглоно. Ном уншихыг зөвлөнө. Өглөө босоход өвөө будаатай цай хийгээд хүүхэд бүрт аягалаад тавьчихсан байдаг билээ. Хөдөөний өвөө маань зүгээр суудаггүй, гарын ур дүйтэй, хоол цай сайтай. Хэдэн хүүхдээ өлсгөхгүй, цангаахгүй хоол ундыг нь бэлдчихдэг байсан. Аав ээж нар цайны цагаараа өвөө эмээгийн гэрт ирж үдийн цайгаа уучихаад л явна. Аав ээж хоёрыг цайгаа ууж дууссаны дараа эмээ өвөө хоёр заавал 5 минут хэвтүүлж амраагаад ажилд нь явуулдаг байсан гэдэг. 
Миний хувьд олон сайхан дурсамжаас онцгой дурсамж байдаг. Өвөөдөө би мундаг гэдгээ харуулах гээд Р.Чойном найрагчийн "Сүмтэй будрын чулуу" шүлэг, найраглалын номоос цээжээр уншиж өгөөд л, өвөө найз өвгөчүүлээ орж ирэхэд нь надаад тэр номон дээрээс шүлэг уншуулдагсан. Ач охиноороо л онгирч байгаа нь тэр л дээ. Хөдөөний өвөө маань шатар их тоглоно. Хааяа гэрээрээ цуглаж даалуудна. Өвөөгөөс шатар сураагүй хэдий ч тоглохыг нь харж суух дуртай байсан. Оньсон тоглоом, ясан тоглоом өөрийн гараар урлаж зарна. Шатар ч хийнэ. Боловсролыг шүтсэн, үр хүүхдээ зөв хүмүүжүүлсэн мундаг өвөө байсан гэж одоо боддог. Өвөөгөө чанга дуугаар уурлаж хашгирч байхыг үзээгүй. Хааяа хүүхдүүддээ загнахдаа тэгэж болохгүй, яагаад гэвэл гээд учрыг нь хэлнэ. Бүр болохгүй бол жаахан ширүүхэн дуугарна. Харин хотын өвөөгийнхөө тухайд багахан боловч бас дурсамжтай. Багахан гэдэг учир нь хотын өвөө маань дөнгөж 50 гараад өөд болсон. Гэхдээ л өвөөтэй байсан амьдралын тэр хором мөч дурсгалтай. Хотын өвөө маань урт цагааны уран гартай, бурхан авьяастай засварчин хүн байлаа. Түүнийг урихгүй, залахгүй хүн ч гэж үгүй. Дарга сайдаас эхлээд цахилгаан хэрэгсэлтэй айл бүр урьж аваачиж хөргөгч, зурагт, цахилгаан халаагуураа засуулна. Урьсан болгон дээр уриалгахан очоод айл айлаар, хүн бүрт чаддаг мэддэгээрээ харамгүй тусалдаг байж дээ. Түүнийг өөд болсоны дараа асууж сураглах хүн мундахгүй олон болсон доо. Учир нь  тухайн үедээ хэн хүний эзэмшээд, мэдээд байхааргүй инженерийн ур чадварыг гартаа оруулчихсан хүн байсан. Хотын эмээ өвөөгийн гэрт хүүхдүүд бужигнахаараа эх захгүй л юм болдог байсан санагддаг юм. Өвөөгийн нэг түүхийг санадаг юм. Гадаа гудамжинд байгаа гөлгийг өрөвдөөд гэртээ оруулаад түгжчихээд явчихсан хойгуур өнөөх гөлөг нь гэрийн хамаг юмыг урж, зулгаагаад, замбараагүй болгосон байсан гэж эгч ах нар одоог хүртэл ярьж инээлддэг. Ингээд л хотын эмээ өвөөгийн гэрт хүүхдүүд хөлөөрөө толгой хийж, толгойгоороо хөл хийж тоглож өгдөг байлаа. Хотын өвөө мөнгөө авахаараа бүх хүүхдүүддээ чихэр, жимс аваад ирнэ. Бид нар иштэй чихрээ амандаа зуугаад л шалаар нэг өнхөрч тоглодог байсан маань санаанаас ер гардаггүй юм. Өвөө эмээ хоёр тэнд сандал дээр суугаад биднийг ажиглаад сууж байсан дүр зураг одоо тод үлдчихсэн. 
Эмээ нарынхаа тухай ярих юм ихээ. Одоо эмээ нар минь амьд сэрүүн 80 гарсан хөгшид бий. Хөдөөний эмээгийн зарчимтай, хүмүүжилтэй, боловсролтой болгох гэсэн хүслийн дагуу ач зээ нар нь одоо мундаг хүмүүс болсон гэж би дүгнэдэг. Хотын эмээгийн ажилсаг, хөдөлмөрч, зогсолтгүй хөдөлмөрлөдөг, цэвэрч нямбай занг бүх хүүхдүүд нь өвлөчихсөн. Хоёр эмээ маань хоёулаа заваан залхаг байдлыг үзэхгүй. Хөдөөний эмээ маань насаараа эмнэлгийн байгууллагад ажилласан болоод ч тэр үү хүүхдүүддээ эрүүл ахуйн дэглэм сахиулах тал дээр хатуу чанга хүн. Хотын эмээ гэр орноо бохир байлгах дургүй. Хотын эмээгийн шалны алчуур нь цас шиг цагаан байдагыг тод санадаг юм. Хотын эмээ гутал хийнэ. Хүүхдүүддээ олон янзын гутал хийж өмсгөсөн дөө. 

Эмээ өвөө ялгаагүй л хүүхдүүдээсээ илүү ач, зээ нараа эрхлүүлдэг юм шиг санагддаг.  Харин өвөөг бодвол эмээ нар илүү хатуу байдаг. Гэхдээ энэ нь ч зөв. Эмээ өвөө хоёр хамтдаа эрхлүүлвэл энэ хүүхдүүд ч толгой дээр гарна шүү дээ. Эмээ өвөөгийн тухай дурсахаар би өөрийнхөө хүүг эмээ өвөөтэйгээ ойр өсөж байгаад баярладаг. Учир нь эмээ өвөөтэйгээ ойр өссөн хүүхэд хайраар дутахгүй өсдөг юм гэдгийг ойлгосон. Эмээ өвөөтэйгээ өссөн хүүхэд бусдыг хайрлах ухаанд суралцахаас гадна амьдралын ухаанд суралцаж байдагыг ухаарсан. Тийм ч учраас насан өндөр болсон ч эмээ өвөө дээр нь хүүхдүүдээ аваачиж хамт байлгах хэрэгтэй. Өвгөд хөгшид маань тэр бяцхан ертөнцийг хараад өөрсдийгөө үхэхэд ч хоргодох зүйлгүй гэдгээ мэдэрдэг гэнэлээ. Гэрээр нь гүйлдэх тэр жаалууд л өвөө эмээ нарын аз жаргалтай, утга учиртай амьдарч ирсэний шалтгаан болдог юм. Учир нь бид чинь эмээ өвөөгийнхөө үргэлжлэл шүү дээ. Өвөө эмээ нартаа үргэлж хайртай байсан, одоо тэднийг ямар ихээр санаж суугаа сэтгэлээ энд ийнхүү бичиж сууна. Амьдралын нэгэн хэлхээс болсон өвөө эмээ нартай хайртай шүү. 

Хайрт өвөө Мангал, Сугар, эмээ Янжмаа, Гэрэл нартаа зориулан дурсгал бичив.
Охин Баясалмаа

Monday, October 26, 2015

Венера мандаж байна

Америкийн шүтээний шүүгч, хоёр шинэ кино болоод халуухан продюссерийн кареер, төгс бие хаа, ганц бие Женнифер Лопез "өшөө авахаар" эргэн ирлээ.John Van Meter. 
                                                                      Зургийг  Mert Alas, Marcus Piggott

        Женнифер хормой дээрээ Хайр гэж чамин гэгч нь бичсэн хар тачаангуй даашинз өмссөн нь маш богинохон. Түүний улбар шар, ягаан өнгөтэй зузаан ултай өндөр өсгийт нь аюултай харагдаж байвч Женнифер түүн дээр төрөхөөсөө алхсан мэт ажрахгүй зогсоно. Олон жил түүний өгзөгний талаар ярьсаар ирсэн. Харин би энд түүний хөлийг хамгийн түрүүнд дурдмаар байна. Жигд борлосон, зөөлөн бас зөв харьцаатай. Ер нь түүнийг нахиалан дэлбээлдэг төрлийн бүсгүй гэж хэлэхэд нэг их зохимжгүй биш болов уу. 
Тэрээр хувцасны өрөөний үүдэнд ирээд огцом баруун эргэж өрөөнд ороод хаалгаа хаалаа. Түүнийг тойрон хүрээлэгчид (түүнд үргэлж тойрон хүрээлэгчид байдаг) тойрон зогсож утаснуудаа шалгана. 
Хэсэг хугацааны дараа Марк Антони өөрийн тойрон хүрээлэгчидтэйгээ ирлээ. Тэр өөрийн нэрийг наасан хувцас солих өрөөрүү хурдхан харчихаад "Жен хаана байна?" хэмээн хонгилын нөгөө талын хаалгаруу зааж хэн нэгнээс "Тэр энд байгаа юу?" гэж асуулаа. Марк хаалганд чихээ наасанаа хуруугаараа аяархан тогшиж адтай инээмсэглээд "хамгаалалтын албанаас явж байна" гэж хэллээ. Өрөөнөөс чимээ гарсангүй. Тэрээр арай хүчтэй тогшиж "хамгаалалтын алба байна" гэж дахин хэллээ. Өрөөн дотроос нуг нуг инээх сонсогдоход Марк нүүрэндээ том инээмсэглэл тодруулж өрөөний хаалгыг нээгээд дотор нь орчихов. 
Лопез Антони хоёр өнөөдөр Бурбанк дахь Варнер Брос дээр Эллен Дежинерис-ийн шоунд оролцож гурван сард Фокс-оор гарах өөрсдийн хийж буй шинэ Авъяаслаг Латинчуудыг шалгаруулах "Q Viva! The Chosen" шоуны талаар танилцуулах гэж байгаа юм. Та нар бүгд л тэднийг камерийн өмнө инээмсэглэж, камерийн ард тулалддаг гэж бодуузай. Женниферийн хувцасны өрөөнд хэдэн цагийг хамтдаа өнгөрөөсөн тэд энэ олон сарын дараа найзууд хэвээр үлджээ. Мэдээж тэд "Q' Viva" шоуны зураг авалтын хэсгээс Ellen-д үзүүллээ, Тэд яг л гэрлээд удсан хосууд шиг ширүүхэн маргалдаж, Лопез өөрсдийгөө орчин цагийн Сони, Шер хоёр гэж дайралт хийж мэдээж энэ хошигнол нь бүхэнд таалагдлаа. 
Тэр хоёрыг Эллен-ий буйдан дээр хамтдаа сууж байхыг харахад эрч хүчийг мэдэрнэ. Антони нам гүм байдалтай, бодолд автсан байдлаас гэнэт хошин үг чулуудаж байхад Лопез үргэлж эрч хүчтэйгээс зөөлөн намдуу төгсгөж Антониг эргэлзэнгүй байх агшинд суудал дээрээ цовхчин хариултыг нь өгч байлаа. Бодит байдлыг үл харгалзан мэдээж тэдний хооронд хайр байгаа нь харагдаж байсан юм. (Женнифер даашинзан дээрээ өмссөн байлаа ) гунигтай мэдрэмж боловч, энэ нь Лопезийн хувьд сэтгэлээр унагасан явдал байсан. Тэр бол үргэлж өндийн босож ирж нөмрөгөө тайлж тулалдахад бэлэн боксчин шиг. Энэ эмэгтэй ялагдах дургүй нэгэн билээ. Нэвтрүүлгийн дараа одууд болон тэднийг тойрон хүрээлэгчид Женниферийн хувцасны өрөөнд орж хэсэг хугацаанд ярилцлаа. Үүнээс харахад энэ цуглаан дуусах болоогүй бололтой. Үүний дараа Дензил Вашингтон, ЛЛ Күүл Жи нар дараагийн зочиноор оролцохоор ирэхэд тэд явах болж гарах хаалгаруу хөдөлж өөрсдийн том хар SUV-дээ ирээд Лопез машиныхаа цонхыг нээн надруу хандаж "Хонгор минь би чамайг гэртээ хүлээж байя" гэхэд би "За! гэхдээ би тийшээ яаж очихоо мэдэхгүй шүү дээ" гэж хэлэхэд тэрээр "Манайхыг олоход амархан 101-д суугаад 30-р зогсоол дээр буугаарай. Чи олноо" гэж машин асаад хөдөлж эхлэхэд хашгирлаа. 


Түүний машин хөдлөн зогсоолоос гарч алга болоход би Жло-ийн амжилтын нууцад төөрөлдчих шиг санагдав. Зүгээр л машиндаа суугаад чиглэлээ тодорхойлоод жолоод! Маш амархан! 

Мэдээж би төөрчихөв. Лопез Хайдэн Хилсс дэх уулын хотхонд амьдардаг бөгөөд энэ нь Лос Анжелес Каунт-ийн алс баруун буланд байрладаг. Энэ бол Вилл Смит-ийн нутаг дэвсгэр юм. Дээд зэрэглэлийн хамгаалалтыг эс тооцвол тэнд Wild wild west дүр зураг бүхий орчин харагдана. Ялангуяа шөнөөр бол яг л тийм. Тосгоных шиг модон самбар дээрхи замын тэмдэг дээр нэрсийг Жим Бриджер бичсэн юм шиг харагдах  харанхуй, нам гүм замтай. Би Лопезийн хамгаалагч залуутай утсаар холбогдоход тэрээр намайг хүлээж байсан юм шиг таатай хүлээж авч намайг тослоо. 

         Түүний байшин классик цагаан тоосгон, асар том найман унтлагын өрөөтэй, төв гудамнаас хоёр тийш сунасан жигүүртэй. Дотоод засал тэр чигтээ ЖЛо стильтэй. Тансаг, орчин үеийн, бас тачаангуй бараан модон шал, саарал хөшиг болон хана мөн өнгө өнгийн тавилгуудтай. Түүний туслах Жилли намайг Лопезийн ажлын өрөөнд оруулж Женнифер удахгүй бууж ирнэ гэж хэллээ. Дээд давхрын хаа нэгтээгээс Лопезийн дуутай адил хүүхдүүдийн хашгирах дуу гарч байв. Түүний ажлын өрөө нь эршүүд мөн эмэгтэйлэг бөгөөд өрөөнд модон хавтангаар бүрсэн хана, зөөлөн тансаг түшлэгтэй сандал, дуу намсгагч систем, буйдан дээр хэсэг үслэг эдлэл тохсон байв. Асар том самбар дээр (дэлхий даяар 30 сая цомог борлуулагдсан ) гэж бичсэн байх бөгөөд кино болон хөгжмийн салбарын шагналуудыг буланд нь өржээ. Түүний ширээн дээр Glowing хэмээх шинэ үнэртэнийх нь сурталчилгааны зурагт хуудас болох түүний нүцгэн зураг (үнэртний шилэн загвар сав гялалзаж ). Номын тавиурыг гүйлгэн харахад сонгодог зохиолын дээжис ( Уур хилэнгийн усан үзэм- Шекспир ), Дуртатгал ( Aртур Миллерийн TimeBend ), хувийн хөтөч (Шүтээний өмнөх худал, амжилттай гэрлэлтийн үнэн), түүнчлэн кофены ширээн дээр тансаг эрээн алчуур дээр асар том ном тавьсан нь төгс харагдаж байлаа. Би ажлын өрөөнөөс гараад зочны угаалгын өрөө хайж байтал санамсаргүй гал тогоог олоод орчихов. Тэнд гэнэтийн бэлэг барьж гэрийн эзэгтэй ширээний дэргэд зогсоод 24 настай найз залуу түүний бүжигчин байсан Каспер Смарттай ярингаа салат хутгаж байлаа. Би Смарттай хэдэн долоо хоногийн өмнө Лопезийг Маяами дахь Fontainebleau-д асар том люкс өрөөнд буудаллаж байхад нь тааралдаж байсан юм. 
Түүний хаалганы гадна Обамагийн зэрэглэлийн харуул хамгаалалт манаж харин дотор Лопез, Смарт хоёр хөвсгөр зөөлөн цагаан усны халат өмсөж, нойтон үстэйгээ сайтар болгосон стэйк оройн хоолонд идэнгээ том дэлгэцээр Америкийн шүтээн нэвтрүүлэг үзэж байлаа. Сүрдмээр шивээс, гялалзтал хуссан толгойг эс тооцвол Смарт эелдэг, маш найрсаг юм. Тэд бие биедээ уусан мансуурсан харагдаж байв. Мэдээж тэд бие биенээсээ гараа ч салгаж чадахгүй байхыг харсан хэн ч гэсэн Лопезийг хичнээн аз жаргалтай байгааг ойлгох биз. 

       Ажлын өрөөндөө орж ирээд Лопез өнөөх амьтны үсэн бүтээлэгтэй буйдан дээр суулаа. ( яагаад болохгүй гэж ) Эхний сэдэв бол олон жил түүний  менежер, бизнес хамтрагч байсан мөн ихрүүдийн загалмайлсан эцэг Бэни Мединагийн тухай юм. (Тэр бол биширмээр дүр "Бэл-Эйр ийн шинэхэн ханхүү" түүний амьдралаас сэдэвлэсэн бөгөөд түүний эхийг нь нас барахад эцэг нь Мединаг өргөж авчээ. 15 хүртлээ хэд хэдэн өргөмөл гэрүүдийн хооронд өсөж эцэст нь Беверли Хилз дэх нэгэн цагаан арьст гэр бүлд үлдэсэнээр чинээлэг болсоноос гадна Беверли Хилз-т өөрийн хүрээллийнхээ ерөнхийлөгч нь болсон юм.)  Мединаг Лопезтой 90-аад оны дундуур Пафф Дадди нэрээрээ олны танил болсон уран бүтээлч танилцуулжээ. Тухайн үед Паффи Женнид "Чамд Бенни Медина л хэрэгтэй" гэжээ. 

"Би түүнийг буудлынхаа өрөөнд авчирч өөрийнхөө бичсэн хамгийн анхны дууг сонсгоход тэр "За би чиний менежерээр хамтран ажиллая гэсэн". Өнөөг хүртэл дунд нь тэд хоёр жил салсан ч (лопезийн хэлсэнээр ) түүнийг 7 сартай жирэмсэн байхад энэ үл ойлголцол дуусгавар болж урьдынхаасаа ч илүү дотносон зузаарсан гэхэд болно. Ижил хүйстэн Медина бол Лопезийг хэнээс ч илүү мэднэ. Мединаг өөрийнхөө ижил хүйстэн нөхөр гэж боддог уу? хэмээн асуухад тэрээр инээгээд бараг л тийм шүү гэв. Харин Мединагийн тухай илүү ажил хэрэгч ярьж эхлэхдээ "Би түүнийг жинхэнэ уран бүтээлч сэтгэлгээтэй миний санаа нийлсэн нөхөр гэж боддог. Тэр миний амьдралд эцгийн минь дараа орох тууштай хүн. Бид бие биедээ хайртай. Хүмүүс үргэлж миний болзож байсан эрчүүдийн талаар асуухад би тэдэнд Бенни болон Лопез хоёрын түүхийг мэдэх үү? Тэр чинь жинхэнэ түүх гэж хариулдаг." 
Тэднийг яагаад хэл амаа ололцдогыг хараад л ойлгоно. Мединагийн суперстар үйлчлүүлэгчдэд тэр бол ухаантай, үзэсгэлэнтэй, хөгжилтэй. Гэхдээ үүний цаана овжин маягийн арга заль ч бас бий. Шударга эсэхийг мэдэхгүй ч Бени ямагт Женниферийн тав тухыг хангах хүслийг гүйцэлдүүлэх санаанд оромгүй хэтрүүлгийн буруутан нь болж байдаг. Хувийн онгоцны аялалын хэрэгцээ, Дива одын зэрэглэлийн хувцас солих өрөөний шаардлага хангах г.м

Би 2005 онд Vogue сэтгүүл дээр Лопезийн тухай бичиж байсан үеийг дурсан ярив. Тэр үед би түүнтэй уулзах гэж Лоонг Айланд дуу бичлэгийн студируу очиход тэрээр жолоочоороо Bentley машинаа бариулаад ирэхдээ намайг бүтэн цаг хүлээлгэсэнийг нь түүнд санууллаа. Женнифер үүнийг сонсоод инээхэд түүнийг тухайн цаг үеийг бичлэг шиг тархиндаа төсөөлж байгааг харлаа. "Би тэр үед дөнгөж гэрлэчихсэн байсан. Цомгоо гаргахаар ажиллаж байсан. Би Беннитэй цуг байгаагүй. Би бага зэрэг төөрөлдчихсөн байсан бөгөөд шинэ амьдралдаа хөлөө олох гэж хичээж байсан үе шүү дээ. Тэр үеийг би ингэж л санаж байна" гэж хэллээ. 

   ЖЛо Америкчуудын хайртай Латин хонгор байгаагүй. Олон нийтийн дунд тэрээр дарангуйлагч маягийн, зожиг, шинэ баян мэтээр ойлгогдсоор ирсэн. (Тэрээр Бетте Давис-ийн тохиромжтой хошигнолд Дива шиг яриагүй " Заримдаа намайг сайхан машин унаж, үслэг эдлэл өмсдөг болохоор л тэгдэг байх" гэж хэлсэн ) Мен Аффлектай хайрын романс үүсгэж, хамтдаа хээнцэнр ганган "Jenny from the block" клип хийсэн нь олон хүнийг түүнд дургүй болгосон. Би түүнтэй уулзахаасаа өмнө түүний талаар таатай хандлагатай болж эхлээгүй байсан. Гэвч гайхалтай гэнэтийн бэлэг. Тэр бол туйлын энхрийн ялдам, үргэлж үнсэж, тэвэрч, нүдээ ирмэн "Hey Papi" (испианаар Papi гэдэг нь дотны эрэгтэй хүнээ дуудахад хэрэглэдэг. Орчуулагч)  гэж хэлдэг. Яг л Америкийн шүтээн дээр гардаг шиг. Одоо түүнийг улс даяараа долоо хоногт хоёр удаа зочны өрөөндөө үзэж байна. Тэр бол ухаантай, Тэр бол Пуэрто Рикогоос гаралтай католик шашинтай охидын сургуульд хүмүүжсэн,зөв төлөвшилтэй Бронксийн "Jenny from the block" юм. 
"Надад алдар нэр байсан гэхдээ энэ нь миний жинхэнэ хэн болохыг харуулахгүй байгааг би мэдэрч байсан" гэж тэрээр тухайн үеийн байдлыг дүгнэлээ. Гэхдээ тэр өөрөөрөө нотолсон. зарим тохиолдолд муу бодлууд дотроос ургаж гардаг. "Би тухайн үед Лоонг Айланд бичлэгийн студид байхдаа өөрийнхөө авъяас чадварт итгэлгүй байсанаа санаж байна. Би өөртөө хэзээ ч үнэлгээ өгч байгаагүй. Тэрнээс болж бусад хүмүүс надад өндөр үнэлгээ өгч байгаагүй. Чи өөрөө өөрийнхөө толь нь болдог." 
Тэрээр Антонид түүнийг өөртөө итгэх итгэлийг нь сэрээж өгсөнд талархдаг гэв. "Тэр үргэлж надад ямар гайхалтай хоолой байгааг хэлдэг байсан. Тэр үргэлж энэ яг энд чинь байна. Чи гаргаад ир. Энэ бол чиний итгэлтэй байдалтай холбоотой гэдэг байсан. Дараа нь гэнэт нэг өдөр би үнэхээр сайн юм байна гэж өөртөө итгэсэн" 
Ингээд түүнийг урьд өмнөхөөсөө ч илүү ажиллаж эхлэхийг  бид харсан. 

"Бурхан минь! Хүмүүс намайг өрөвдвсөндөө ажил олгодоггүй. Би бол жүжигчин, дуучин,уран бүтээлч. Би үүнийг л хийдэг. Нэг л удаа би өөртөө өндөр үнэлгээ өгч эхлэхэд бүх дэлхий миний өмнө нээгдсэн." 

Мединагаас Лопезтой анх уулзсан үдэш түүнээс юу олж харсаныг асуухад "Энэ бол хэн ч зогсоож чадамгүй бодит давшилт, сониучирхал, маш илэрхий, ойлгомжтой хүсэл эрмэлзлэл байсан. 


                                                                                     
     Энэ бол чиг зорилготой тэмүүлэл,"аминд халтай" тоглоомонд оролцож буй явдал. тэр нь заримдаа Лопезд бэрхшээл болдог. Энэ бүхэн тийм ч таатай бус, бэлтгэлтэй заримынх нь хүсдэггүй тийм нөхцөл байдал. Зарим хүмүүс түүн шиг шургуу хөдөлмөрлөөд ч зарим нугалаа эвийг нь олоход амар биш.  

Гаднаас нь харахад Лопезийн амжилтыг тодорхойлох зүйлүүдийн нэг бол түүний хүсэл тэмүүлэлээр дүүрэн солиорсон мэт шургуу хөдөлмөр гэж хэлж болно. Дөнгөж дэлгэцийн сериалуудад тоглож олны анхааралд ороод байсан тэрээр сэргэлэн авхаалжтай Selena болон Out of sight -д бүтээсэн дүрүүдээрээ өндөр шагнал хүртсэн. Тэрээр мөн Мадонна шиг томоохон хэмжээний бүжгийн кареерийг бий болгож нүд унагамаар тачаангуй клипүүд болон хип хоп төрлийн найз залуутай болсон. Мединагийн тавилтаар Женнифер Нью Иоркийн гудамжаар Паффитай алхах дур булаам хип хоп, поп од болсон. Жло гэх дүрийг бий болгож ар араас нь хит дуунууд гаргасаны дараагаар солиормоор хөдөлмөрч маань явсаар л байсан. Ойр ойрхон үнэртэй уснууд гаргаж, баталгаатай гэрээнүүд, эхний загварын цуглуулга ( амжилт олоогүй ) инээдмийн романтик киноны жагсаалтууд. Женнифер Лопез сайн, муу аль нь ч байсан орчин үеийн оддын дүр төрхийг эвдсэн. Гудамжны өхөөрдөм хоч болон олны дунд тархсан Беннифер гэх нэрийг мартаж үз. ЖЛо бол супер оддын хүрч болох өндөр боломжийг өргөсгөсөн. Дэлхийн хэмжээний нүүр царай. 

Эдгээрээс гадна: Түүний олон төсөл төлөвлөгөөний хамгийн шилдэгүүдээс дурдвал:
 Gillette, Fiat болон L'Oreal Paris-ийн нүүр царай болсон. 
Чи бол хөдөлмөрч гэдэг тодорхойлолтонд тохирно гэж намайг хэлэхэд тэрээр өлгөж аван "Бенни завгүй байх дуртай" гэж хариулав. Гэвч Мединагаас Лопезийн ер бусын завгүй байдлыг тодорхойлооч гэхэд тэр удахгүй 2-р сард дөрөв хүрэх гэж байгаа хоёр ихрийг авчираад тэдэнрүү асуултыг чиглүүлж "Энэ хоёр бол Жоли болон Питт нарын хүүхдүүдээс гадна дэлхийгээр хамгийн их аялсан хүүхдүүд. Жени энэ хоёрыгоо Европын загварын шоу байсан ч, видео клипийн зураг авалт, кино зургийн талбай, Америкийн шүтээний шүүлт байсан ч хамаагүй байнга хаман авч хамт явдаг. Тэр ажилллах дуртай. Женниферийн цусанд нь ажиллах өгөгдөл суусан" гэв.

      Ихрүүд Лопезийн кареерийг удаашруулаагүй ч тэд түүнд шинэ ирээдүйн төлөвлөгөөг өгсөн гэдгийг хараад ойлгох болно. "Миний хүүхдүүд надад миний хаана байж тэдэнд юу зориулах ёстой тэр бүгдийг өгсөн, Мэдээж эцэг эхчүүд бүгдийг зөв хийдэггүй. Чи хичнээн сайн байх гэж өөрийнхөөрөө чармайхад эвгүй зүйлс тохиолдох үе байдаг хэдий ч энэ нь эцэстээ сайн үр дүн авчирдаг. Энэ нь чамайг алхам бүртээ илүү мундаг, хөгжсөн, ухамсартай байхыг шаарддаг нь гайхамшигтай мэдрэмж юм. Гэвч энэ нь бас агуу их ачааг чамд үүрүүлсэнээр эмэгтэй хүн өөрийгөө буруутай мэт боддог".
Америкийн шүтээнд Лопез зөөлөн, нөхөрсөг байхыг бид харсан. Гэхдээ тэр хэрхэн хатуу хайр гаргахыг ч бас мэдэж авсан гэнэ. "Миний хувьд би тийм ч хатуу хүн биш. Итгэнэ үү байна уу өөрөө л мэд" гэхэд нь би "Тийм гэж үү?" хэмээн гайхахад "Тийм ээ би бол хайрлагч. Хүүхдүүддээ би бүр зөөлөн хүн. Би үүнийг хүү дээрээ илүү мэдэрсэн. Тэр одоо яг хэмжээ хязгаарыг эвдэх гэж оролдож байх энэ үед заримдаа би илүү хатуу байх ёстой болдог. Охинтойгоо бол бага зэрэг ширүүн байж чадна. Учир нь тэр намайг сонсож чадна. Харин миний хүү ердөө л хашгираад гүйчихдэг. Би тэр үед АААА би яг яах ёстой вэ? гээд л гацчихдаг. 
Үл ойлгогдом түүний амжилтын хажуугаар сайн ээж байх гэсэн түүний чармайлтаас гадна тэрээр хайр дурлалаа олох асуудалд хараахан тогтворжоогүй байгаа мэт. Тэр өөрийгөө "нялцгай романтик" хүн гэж тодорхойллоо. Түүнээс найз залуугийнхаа талаар яриач гэхэд "Тийм ч их юм ярих шаардлагагүй. Тэр сэтгэл татам, Чи түүнийг хэдийнэ харсан шүү дээ" гэж хэлэв. Тйим шүү тэр хайрламаар, найрсаг хүн шиг санагдсан гэхэд "Тэр угаасаа л тийм, Тэр сайн өндөг, Би түүний талаар тийм ч их зүйл ярьмааргүй байна. Энэ миний хувийн асуудал" гэв.
Лопез одоо 42 настай хэдий ч тэр насны талаар ярихад огтхон ч дургуйцэхгүй байлаа. (Би өөрийгөө хөгширсөн гэж боддоггүй. Би өөрийгөө хөгшин харагддаг ч гэж боддоггүй. Би урьд нь ямар байсан яг тэр хэвээрээ байгаа ) Мэдээж би тэр хоёрын насны зөрүүний талаар дурдахыг хүссэнгүй. Мединагийн хэлсэнээр тэр өөрийн харилцаандаа хайхрамжгүй ханддаг. Чөтгөр гэж би 42-той байж 24-тэй найз залуутай. Яагаад? Бид энэ талаар өчигдөр ярилцсан. Тэр надад "Бенни энэ бол насны ялгаа биш юм. Би өөрийнхөө мэдэрч байгаа харилцааг л бий болгосон болохоос надад шаардлагатай байгаа тэр зүйлийг бий болгоогүй. Би нээлттэй хүн. Хэн нэгэн энэ харилцаанд орж ирсэн л бол няцахгүйгээр үр өгөөжөө өгч намайг мэдэрч байна гэсэн үг" гэж хэлсэн. Мединагийн хувьд Лопезийн дууны бичлэгт яг ганцхан эхнэртэй хүн шиг өөрийн бүхий л анхаарлыг хандуулдаг.

"Би түүнийг өөртөө цаг гаргаасай гэж хүсдэг. Түүий араас донтож, дагаж мөшгидөг биш зөвхөн түүнд зориулагдсан жинхэнэ хүнтэй учраасай гэж үргэлж хүсдэг. Донтолт нь харилцаа болж суларсан тохиолдолд заримдаа түүний жинхэнэ учир утгатай харилцааны эрч хүчийг нь сулруулчихдаг бас тэр хэзээ ч хагас анхаарал хандуулдаг хүн биш юм. Тэр өөрийн ажил, амьдрал, харилцаанд анхаарлаа хандуулахдаа бүхнээ зориулчихдаг. Би түүнд хэлж байгаагүй зүйлээ чамд яриад байгаа юм биш. Миний бодлоор түүнийг хохироодог зүйл нь тэр өөртөө хамаатай хүмүүсийг өөрчлөгдөнө гэж маш их итгэдэг явдал юм.

Долоон жилийн өмнө Vogue сэтгүүлийн зураг авалтан дээр Антони зураг авалтын өдрүүдийн турш тэрүүгээр эргэлдэж шар айраг ууж, тамхи татаж байсан. Лопез архи хэрэглэдэггүй гэдгийг хүн бүр мэднэ. Яаж энэ бүхэн тохирдог байнаа гэж би тухайн үед бодож байлаа. Тэр үеийг би Лопезд сануулахад тэр огцом гэгч нь  "Марк одоо ч хэвээрээ. Хар л даа. Бид тэр тал дээр эсрэг тэсрэг хүмүүс. Би эрчүүд нь шар айраг ууж, тамхи татаж, эмэгтэйчүүд нь хэрэглэдэггүй тийм орчинд өссөн. Гэхдээ эдгээр зүйлүүд тийм том асуудал биш. Тэнд өөр чухал зүйл байсан. Жижиг сажиг зүйлүүдийг үл хайхрана гэдэг үнэхээр харамсалтай. Гэхдээ бид одоо ч үргэлжлүүлсээр л байна. Энэ нь сэтгэл эмзэглүүлэм заримдаа маш бэрх. Бид одоо ч найзууд бас эцэг эх хэвээрээ үлдсэн. Гэхдээ үүнд хугацаа шаардагдана" гэж хэлээд тэрээр бодолхийлсэнээ "Энэ мэдээж хэцүү гэхдээ ихэнхи тохиолдолд би өөрийгөө эдгээрийг тэвчиж чаддагтаа бахархдаг. Би үнэхээр даван туулдаг. Бид хоёр хүүхдүүддээ зориулж чадах бүх зүйлээ хийхийг хичээж байна. Чи өнөөдөр Еллен-ий шоун дээр юу харсан бэ? Гэр бүл салалттайгаа хамт бүх сэтгэлийн шарх, шаналалаас гадна энэ бол маш хүндэтгэлтэй явдал байсан. Энэ бол насанд хүрсэн хүмүүсийн асуудал. Энэ үнэхээр насанд хүрч том болсон явдал юм.
Гэнэт Лопез урагш бөхийгөөд надад хуруун дах бөгжөө үзүүлэв. Түүнийг Маркаас гэр бүлээ цуцлуулсаны дараа хэн нэгэн түүнд энэ бөгжийг "хамгийн түрүүнд өөрийгөө хайрлахыг" сануулж өгчээ. "Мэдээж үүн дээр алмазаар тойруулан Би өөртөө хайртай" гэж бичсэн байгаа. Энэ хэтэрхий бардам сонсогдож байж магадгүй. Гэхдээ огтхон ч тийм биш. Хэрвээ чи өөрийгөө хайрлахгүй бол бусдыг хайрлаж чадахгүй. Эмэгтэй хүмүүсийн хувьд бид үүнийг мартчихдаг. Бидний хүсдэг зүйл бол аз жаргалтай, аюулгүй байх, бусад хүн чамайг ойлгож байх. Гэхдээ чи энэ бүхнийг чамд зориулах хэн нэгнийг хайж олж чадахгүй. Чи одоо дотроо тэгэлгүй дээ би өөрийгөө хайрладаг. Мэдээж надад өөртөө итгэх итгэл байгаа гэж бодож байгаа. Гэвч чи өөрийгөө анхааралтай ажиглавал бусдад ханддаг шигээ өөртөө ханддаггүйгээ ойлгоно. Хэрвээ хүмүүс чиний хүсэж байгаа шиг чамайг хайрлаж, ойлгож чадахгүй байгаа бол энэ тэдний буруу биш. Энэ бол чиний өөрийн буруу" хэмээн тэр хэлэв.

         Америкйн шүтээний гол зугаатай хэсгүүдийн нэг бол Лопез юу өмссөн байгааг харах нь бусад чухал хэсгүүдээс ч илүү анхаарал татдаг. Энэ хэсгийн нэг чухал нь Лопезийн гоо үзэсгэлэнг дэлхий даяар харуулж залуусыг манаруулан бяцхан өрсөлдөөн бий болгодогт байгаа юм. Би түүнээс энэ нь чамайг залхаадаг уу? гэж асуухад тэр "Би тоодоггүй" гээд өнөөх л чанга хөгжилтэй инээдэгээрээ инээж "Энэ чинь муу зүйл биш шүү дээ. Хэрвээ хэн нэгэн надад сайхан харагдаж байна гэж хэлвэл би бусад эмэгтэйчүүдийн л адил тааламжтай хүлээж авна" гэв. Америкийн шүтээний бас нэг үзүүштэй хэсэг бол гурван шүүгчийн хоорондох уялдаа холбоо. "Би тэдэнд үнэхээр хайртай. Би зүүн гар талруугаа хараад дараа нь баруун гар талруугаа хараад тэгээд инээмсэглэдэг, илч дулааныг мэдэрдэг. Энэ бол тааламжтай мэдрэмж."

Стивен Тайлор үүнийг бага зэрэг хэтрүүлж хүлээж авдаг. "Женниферийн ойр орчимд байхад тэр намайг алмайруулдаг. Гурван шүүгч гурвуулаа алдаж, цохилтонд орж, амьсгааддаг. Миний бодлоор бид эхнээсээ бие биедээ дур татагдсан. татагдсаар ч байх болно. Олон эрүүл дур татагдалт тэнд болдог. Гэхдээ энэ бүхнээс хамгийн чухал нь бидий хөгжим, бид хөгжмийн талаар юу мэддэг эсэх юм. Женнифер бол альфа эмэгтэй. Тэр итгэл үнэмшилээр дүүрэн байж, найвдар төрүүлж, эрч хүчтэй хүрч ирсэн. Үүний үр дүнд Америкчууд түүнд хайртай болсон.

Америкийн шүтээнд ажиллах нь эрсдэлтэй алхам байсан гэвч Лопез түүнд ямар нэг шинэлэг зүйл байгаагаа энд харуулж давуу байдлаа гаргаж чадна гэдэгтээ огтхон ч эргэлзээгүй. "Би хөгжмийн салбарт олон жил болсон. Би сонгон шалгаруулалт гэж юу болохыг мэдэхээс гадна, үзүүлэн тоглолт, хөгжим бичих, бичлэгт орох болон аялан тоглолтын талаар мэднэ. Гэхдээ чамд гэж хэлэхэд хэн ч энэ талаар цухуйлгадаггүй."
Хамгийн том гэнэтийн бэлэг бол үзэгчид түүнийг ийм энхрий ялдам гэж мэддэггүй байсан явдал юм. "Хамгийн тэнэг нь өдийг хүртэл бүх хүмүүс миний зан араншинг маш сайн мэддэг гэж би боддог байсан. Гэвч хэн ч мэддэггүй байжээ. Тиймээс энэ бүхэн үнэхээр сайхан мэдрэмж төрүүлж байна. Учир нь хүмүүс миний жинхэнэ хэн болохыг мэдэж авсан."

Тэгэхээр тэр олж мэдсэн шинэ хайр татам дүр төрхөөрөө юу хийх гэж байгаа вэ? Мэдээж түүний шинэ гаргасан "Хайр?" цомгийн талаар ярихад энэ нь түүний урьд өмнөх амжилтуудын хэмжээнд хүрээгүй. (Түүний хөгжмийн кареертаа хийхийг хүсэж буй нэг өөрчлөлт бол клубын охин ЖЛо дүр төрхөөсөө ахих )  Сайн кинонд зөв дүрээ сонгохоос эхлээд тэр анх эхэлсэн гарааруугаа буцаж очихыг хүсэж буй нь гарцаагүй. Эхлээд тэр түүний сүүлд тоглосон чухам чавх уу сум уу гэдгийг харуулах "Та хүлээлтээс юу хүсэж болох вэ?" кинонд бүтээсэн дүрдээ тийм ч сэтгэл хангалуун бус байсан. Алдартай туужаас сэдэвлэн найруулагч Кирк Жонес-ийн бүтээл олон оддыг оролцуулсан энэхүү кино нь Холливууд дахь сүүлийн үеийн алдааны тод жишээ гэж хэлж болно. Миний хувьд Шекспирийн Махбетийн хэсгийг санагдуулам энэ кино бол хөгжим болон уур хилэн гэх ямар ч утгыг илэрхийлээгүй. (Энэхүү кинонд Лопез хүүхэд гаргаж чаддаггүй эмэгтэйн дүрийг бүтээж нөхөртэйгээ Этиоп улсаас хэрхэн хүүхэд өргөж авч байгаа нь энэ киноны цөөн хэдэн сайхан хэсгийн нэг юм )


Лопез энэ киноны дараа найруулагч Тэйлор Хакфордийн бүтээл "Паркер" кинонд тоглохоор зөвшөөрсөн нь ирэх 10-н сард нээлтээ хийнэ. Гэр бүл салалтаасаа хойш түүний өнгөрсөн зун хийсэн ажлууд бол энэ. "Надад ажил хийх нь маш хэцүү байсан. Гэвч би өдөр бүр шаналал гутралаа үл хайхран зураг авалтанд орж байсан. Ингэж ажиллах нь ч надад тус болсон. " гэж тэрээр ярьлаа.
"Офицер ба Жентельмэн" болон бүх цаг үеийн хамгийн алдартай кинонуудын нэг болох "Долорес Глэйборн" киноны найруулагч Хакфорд киноныхоо жүжигчидээс гайхамшигтай жүжиглэлтийг гаргуулж чаддаг. Тэрээр 14 жилийн өмнө Лопезийг  Стивен Содэрбэргийн найруулсан "Овоо хараанаас гадуур" кинонд Жорж Клунитэй тоглосоныг үзсэнээс хойш түүний шүтэн бишрэгч болсон бөгөөд түүнд тохирох ямар нэг бүтээл хийхийг мөрөөддөг байжээ. Ингээд тэр Лопезд зориулж хэзээ ч бууж өгдөггүй орчин үеийн Кармены дүр бодож олжээ.
Паркер хэмээх онц сонирхолтой кино нь Доналд Е-ийн зохиолоос сэдэвлэсэн. Өмнөд эргийн сериалуудад тулгуурлаж бичсэн Ричард Старк урсгалын энэхүү кино нь ёс суртахууны хатуухан дэглэмтэй мэргэжлийн алуурчин мөн Лопезийн хувьд 40 хүрч байгаа Палм Бийч дэх үл хөдлөх хөрөнгийн мэргэжилтэн дөнгөж нөхрөөсөө салсан бүсгүй хулгайчийн дүрийг бүтээсэн Жнсон Стэтхамтай хэрхэн нэг баг болж байгааг харуулдаг. Түүний дүрийнхээ талаар ярихыг нь сонсоход түүний төрөлхийн зан чанар хурцаар илэрсэн мэт сэтгэгдэл төрж байлаа. "Лэсли бол амьдралынхаа хамгийн хүнд үед явж байгаа. Тэр гэрлээд хэдэн жил болсон. Тэрээр өөрийнхөө хотод давгүй нэр хүндтэй бүсгүй байсан. Гэвч хэдэн жилийн дараа тэр ээжтэйгээ хамт амьдардаг болж ямар ч гэрэл гэгээтэй, шинэлэг зүйл үгүй болсон. Тэр гарах гарцгүй болсон мэт. Гэвч эцэст нь энэ бүхэн өөрөөр эргэж тэр ямар нэг зүйлийг өөрчлөхийн тулд юу ч хийхээс буцахгүй болдог. Та нар түүнийг хэзээ ч бууж өгөхгүй болохыг харна. Мухардлаас гарахын тулд, оюун санаагаа аврахын тулд тэр юу ч хийхээс буцахгүй. Ийм л дүрийг би бүтээсэн."

Хакфордыг харахад тэр бүр биширсэн байлаа. "Би тоглож хэлээгүй шүү. Энэ эмэгтэй үнэхээр жүжиглэж чаддаг. Сүүлийн хэдэн жил тэр голдуу романтик инээдмийн кинонд тоглосон. Энэ бол мэдээж авъяас гэхдээ драмын жүжигчиний хувьд тэр гайхалтай цохилт үзүүлдэг. Тэрээр дүр солигдохыг гярхай мэдэрч нарийн ялгааг хэрхэн гаргаж харуулахаа мэддэг. Би гайхшран, зүрх догдолж түүнийг энэ бүхнийг чадна гэж бодож байсан. Өөрийн гэсэн дүрээ бүтээсэн нь Лопезийг дахин сэргээсэн мэт байлаа. "Би өөрийн тоглосон зарим кинонуудаараа бахархдаг. Харин зарим тоглосон кинонууд минь тийм ч сайн байгаагүй. Гэхдээ би одоо амьдралынхаа хамгийн сайхан үе дээр ирчихсэн шүдээ хүртэл "дүрж" бүтээх зөв дүрээ олж тоглохыг хүлээж байна. Зүгээр л бусдад зориулан хийж байхын оронд мэдээж би маш тэвчээртэй байх хэрэгтэй. Тийм цаг ирнэ гэдгийг би мэдэж байна."

      Женнифер Лопезийг харахад 20 настай үеийнх шигээ танд санагдах боловч тэр үнэхээр амьдралынхаа шинэ, боловсорсон үе дээр ирсэн гэдэг нь ойлгомжтой байлаа. Хакфордын хэлсэнээр "Би түүнээс юу мэдэрсэн бэ гэвэл тэр бол эмэгтэй хүн. Тэр бол хамгийн гүнээс нэг цэгийг атгаж гаргаж ирдэг. Тэр бол гайхамшигтай эх хүн бөгөөд тэр хүүхдүүддээ маш их анхаарал хандуулдаг. Гэвч түүний гүнд ямар нэг гуниг хурсан санагддаг. Түүний өнгөрсөн амьдралын уналт сэргэлт болон хувийн амьдралынх нь хүнд бэрх мөчүүд түүнд оршсоор байдаг. Гэхдээ энэ бүхнээс ч илүү ямар ч тэнцвэргүй байдал түүний эсрэг байлаа ч гэсэн тэр хэзээ ч бууж өгөхгүй. Миний бодлоор тэр бол драмын дүрүүдийн туршлагаараа олон хүмүүсийг алмайруулж чадах чадвартай."

Орчуулсан Л.Баясалмаа                                                     (Vogue magazine 2012.April  )